8o
Улаанбаатар хот
mobile menu

Р.Сандуйжав: Давсны хэрэглээ их байгаа нь ходоодны хорт хавдрын өвчлөл нэмэгдэх шалтгаан болж байна

2017-06-16 08:24:00

МУ-ын хүний гавьяат эмч, академич, Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Р.Сандуйжавтай цөөн хором ярилцлаа. Орон нутгийн иргэдийн дунд ходоодны хорт хавдрын өвчлөл өндөр байгаа нь газар зүйн байршил, хэрэглэж буй хоол хүнстэй шууд холбоотой хэмээн ярьсан юм.  Ингээд ярилцлагаа хүргэе.

- Судалгаанаас харахад орон нутгийн иргэдийн дунд ходоодны хорт хавдраар өвчлөл өндөр байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Сайн байна уу. Юуны өмнө танай сайтын уншигчдад Сар шинийн мэнд дэвшүүлье. Ходоодны хорт хавдрын өвчлөл манай улсад нэлээд дээгүүрт ордог. Хорт хавдрын өчлөлөөр дэлхийд хоёрдугаарт, нас баралтаар нэгдүгээрт ордог гэсэн харамсалтай тоон үзүүлэлт бий. Ялангуяа орон нутагт энэ өвчлөл өндөр байна. Орон нутгийг баруун, зүүн, төвийн гэсэн гурван хэсэгт хувааж үзвэл баруун аймгийн иргэдийн дунд өвчлөлийн тохиолдол элбэг. Тодруулбал Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл аймагт өвчлөл их байна. Улсын дунджаар 1000 хүн тутамд 25-26 хүн өвчилдөг гэсэн үзүүлэлт байдаг. Гэтэл эдгээр таван аймагт энэ үзүүлэлт нэг, хоёр дахин их байна. Зарим аймагт гурав дахин өндөр байна. Увс аймгийн хувьд 1000 хүн тутмын 60-62 нь энэ өвчнөөр өвчилж байна. Баян-Өлгийд 58, Говь-Алтайд 48 хүн өвчилж байх жишээтэй. Үүнээс харахад нийслэл хотын дундаж үзүүлэлтээс хэд дахин өндөр тоо гарч байгаа юм. Зүүн зүгийн аймгууд давсгүй цай уудаг учраас давсны хэрэглээ харьцангуй бага гардаг.

-Дээрх аймгуудад өвчлөл ийм өндөр гарч байгаагийн шалтгаан юу байна вэ?

Увс аймгийн хувьд 1000 хүн тутмын 60-62 нь энэ өвчнөөр өвчилж байна. Баян-Өлгийд 58, Говь-Алтайд 48 хүн өвчилж байх жишээтэй. Үүнээс харахад нийслэл хотын дундаж үзүүлэлтээс хэд дахин өндөр тоо гарч байгаа юм.

-Хэд хэдэн шалтгаан, хүчин зүйл бий. Нэгдүгээрт газар зүйн байршил, газрын хөрс, ундны устай холбоотой. Дараагийн нэг гол шалтгаан нь хоол хүнс. Давсны хэрэглээ өндөр байна. Ер нь олон улсад монгол хүний нэг хоногт хэрэглэх давсны хэрэглээ маш өндөр гарсан байдаг. Нэг монгол хүн хоногт хэрэглэх давсны дундаж хэрэглээ 13 грамм байна. Гэтэл ДЭМБ-аас 5-6 грамм гэж заасан байдаг. Үүнээс харахад нэг хүн өдөрт хэр их давс хэтрүүлж хэрэглэж байгаа нь харагдаж байгаа юм. Мөн баруун аймгийн иргэдийн давсны хэрэглээ маш их. Нэг хүний өдөрт хэрэглэж байгаа давсны хэмжээ нь 28 грамм гэсэн судалгаа байна. Үүнээс харахад ходоодны хорт хавдар үүсэхэд гол нөлөөлж байгаа хамгийн том шалтгаан. Мөн хэрэглэж буй хоол хүнс, хорт зуршил буюу архи, тамхины их хэрэглээ ихээхэн нөлөөлж байна.

-Өвчилж байгаа иргэдийн дунд хүйсийн ялгаа  байна уу. Өвчлөгсдийн хүйсийн харьцаа хэр байна вэ? 

-Хүйсийн ялгаа бий. Эрэгтэйчүүд түлхүү өвчилдөг. Эрчүүд эмэгтэйчүүдээс хоёр, гурав дахин их өвчилж байна. Яагаад гэвэл эрэгтэйчүүд хорт зуршил их хэрэглэж, хоол хүнсний зохистой хэрэглээ алдагдсантай холбоотой. Архи хэтрүүлж хэрэглэх, тамхины хэрэглээ их байгаатай шууд нөлөөлдөг. Хоёрдугаарт анагаах ухааны талаас нь авч үзвэл бие махбодийн зүй тогтолтой холбоотой. Энэ нь юу гэхээр спергени гормон хүүхэд төрүүлэхэд, жирэмсэн үед илүү их ялгардаг. Жирэмсэн үед энэ гормон их ялгараад ирэхээр хөхөнд уураг орж хүүхдийн хоол бий болж байдаг. Энэхүү байгалийн зүй тогтлын нэг сайн тал, чанар нь хөхний хорт хавдар, элдэв өвчлөл, ходоодны хорт хавдраар өвчлөх тохиолдол бага байдаг. Эрэгтэй хүнд ч энэ даавар ялгардаг. Гэхдээ эмэгтэй хүн илүү их байдаг. Биений юм ирж байгаа дундаж насны эмэгтэйчүүдийн дунд ходоодны хорт хавдраар өвчлөх тохиолдол бага. Харин биений юм зогсоод нас өндөр болсон эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолдох жишээтэй анагаах ухааны нарийн зүй тогтол бий.   

Нийслэлд байгаа хүмүүс зарим хүмүүс үзүүлж харуулж байна. Гэхдээ маш бага хувь нь. Орон нутгийн иргэдийн хувьд огт байхгүй. Өвдөхгүй л бол тэр хүн эмнэлэгт очдоггүй. Өвдсөн хойноо үзүүлэхээр аль хэдийнэ эмчилгээгүй болчихсон байдаг.

-Энэ өвчнөөс өөрийгөө хэрхэн сэргийлж, хамгаалах вэ?

-Хамгийн гол нь эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хоол хүнсээ зөв сонгож, хорт зуршлаа орхих хэрэгтэй. Аль болох тос өөх багатай, хуурч хайрхан гэхээс илүү буцалгаж, жигнэсэн хоол хүнс хэрэглэх нь чухал. Үүний дараа мэдээж тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаж байх нь зүйтэй. Мөн манай улсын хүн амын жимс, хүнсний ногооны хэрэглээ маш бага байна. Нийтээрээ жимс, ногоо хэрэглэхгүй байна. Тиймээс жимс, ногоос хоол хүнсэндээ тогтмол тодорхой хэмжээгээр хэрэглэж байх хэрэгтэй.

-Орон нутгийн иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хэр хамрагддаж байна вэ. Нөхцөл боломж нь хүртээмжтэй юу?

-Монголчуудад урьдчилан сэргийлэх зорилгоор эмчид, эмнэлгийн байгууллагад хандах ёстой гэдэг ойлголт байдаггүй. Нэг үгээр хэлбэл аливаа өвчин тусахаас сэргийлж, өөрийгөө эрүүл байгаа эсэхээ мэдэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй. Нийслэлд байгаа хүмүүс зарим хүмүүс үзүүлж харуулж байна. Гэхдээ маш бага хувь нь. Орон нутгийн иргэдийн хувьд огт байхгүй. Өвдөхгүй л бол тэр хүн эмнэлэгт очдоггүй. Өвдсөн хойноо үзүүлэхээр аль хэдийнэ эмчилгээгүй болчихсон байдаг. Хэрвээ жилд нэг удаа тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байсан бол тэр хүн өвчнөө хүндэртэл явахгүй нэгдүгээрт. Хоёрдугаарт эрүүл аж төрнө. Цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тулгарахгүй. Хорт хавдар эхэн үедээ ямарч шинж тэмдэг илэрдэггүй. Мөн зовиурладаггүй. Хавдар үүсээд гурван жил болчихсон хойно иргэд ирж байна. Ирээд үзүүлэхээр хүндэрчихсэн, эсвэл эцсийн шатандаа орчихсон байх жишээтэй. Хорт хавдар насжилттай холбоотой өвчин. 40 ба түүнээс дээш настай хүмүүс жилд нэг удаа заавал урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, ходоодоо дурандуулж байх ёстой. Ингэж чадвал энэ өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.  

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
duranduulahaas aih hereggyie, bie taivan sandralgyi bh heregtei hymyys aigaad geed bulchingaa changalaad sandarchidag tgeed l ooriigoo ailgaad baidag.
2017/06/16 103.206.195.166
emch
uwduud zowj hewteh ni duranduulahaas buur aimar mash udaan tarchilj uheh uwchin shuu dee
2017/03/06 124.158.109.215
Zochin
Duranduulah ni aimaar gesen biz dee . Uul ni uzuulmeer bsan ch aigaad bdg bha humuus
2017/03/06 76.16.174.6