4o
Улаанбаатар хот
mobile menu

ШУУД: Хойд Солонгос эсэргүүцэлээ илэрхийлж, гурван пуужин харвалаа

2017-03-06 09:34:00

Японы ерөнхий сайд Шинзо Абегийн мэдээлж буйгаар Хойд Солонгосын талаас японы эдийн засгийн тулгуур бүс зүүн тэнгис рүү гурван удаа балластик пуужин харвасан гэв.

Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны эх сурвалжуудын үзэж буйгаар балластик пуужин Японы далайд буюу Хойд Пьон Ганаас 500 км зайд газардуулж, турших ёстой байсан аж.

Энэ нь Өмнөд Солонгос-Америкийн хооронд жил бүр зохион байгуулагддаг цэргийн сургуулилалтын хариуд Хойд Солонгосын авсан арга хэмжээ гэж ажиглагчид дүгнэж байна. Уг сургуулилалтыг Пьёньян өөрийг нь эзлэн түрэмгийлэх зорилготой гэж үздэг юм.

Яг одоо Өмнөд Солонгосын армийнхан пуужингийн төрөл, тусгалын зай зэрэг мэдээллийг гаргахаар шинжилж байна. Ким Жон Ун төрийн эрхэнд гарснаас хойш гурван цөмийн туршилт, хэд хэдэн пуужингийн туршилт хийгээд байгаа юм. Тэд АНУ­-ын баруун эрэгт хүрэх чадалтай пуужин бүтээхээр ажиллаж байгаа.

Өнгөрсөн сард Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намын амийг хөнөөсөн хэрэг явдлаас үүдэлтэйгээр Хойд Солонгосын харилцаанд хүндрэл гараад байгаа юм. Тэгвэл энэхүү пуужингийн туршилт нөхцөл байдлыг улам муутгана гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC

CHUHAL.MN 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment