8o
Улаанбаатар хот
mobile menu

Кино урлагийн дээд шагнал олгох “IMAX AWARDS” ёслолын арга хэмжээ товоо зарлав

2017-03-06 13:16:00

“2016 оны шилдэг кино шалгаруулах "IMAX AWARDS"-ыг ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээнд зориулан өнгөрсөн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрийг дуустал цомын загвар зохиох уралдаан зохион байгуулсан байна. Уралдаанд нийт арав гаруй бүтээл иржээ. Эдгээр бүтээлээс тэргүүн байрт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Инженер зураг төслийн зохион бүтээгч А.Соджаргалын бүтээл шалгарсан байна. Шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр “Imax-Өргөө” кино театрт боллоо. Шагналыг “Нью тур сафарис” ХХК-ийн маркетингийн албаны дарга Х.Оюунсүрэн гардуулав. 

"IMAX AWARDS"-ыг ёслолын арга хэмжээнд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон 46 кино уран бүтээлийг URGUU.MN  сайтаар дамжуулан үзэгчдийн санал асуулгаар дараах номинациар шалгаруулна. Эдгээр шилдгүүдээс 25 киног шалгаруулан авч, түүнээс шилдэг 16-г шалгаруулах тов гарсан. Санал асуулгыг www.urgoo.mn гэсэн сайтаар ороход гарч ирэх пэйжээр дамжуулан 21 хоногийн турш авна. Олон нийтийн санал асуулга тун чухал аж. Тиймээс үзэгч та бүхэн идэвхитэй оролцоорой.

 

imax

Шилдэг бүтээлийг дараах номинациар шалгаруулна. 

1.Шилдэг нүүр будалт

2.Шилдэг дууны найруулагч

3.Шилдэг дуу

4.Шилдэг хөгжим

5.Шилдэг туслах эмэгтэй дүр

6.Шилдэг туслах эрэгтэй дүр

7.Шилдэг зураглаач

8.Шилдэг зураач

9.Шилдэг зохиол

10.Шилдэг найруулагч

11.Шилдэг эмэгтэй гол дүр

12.Шилдэг эрэгтэй гол дүр

13. Шилдэг кино

14.Шилдэг дизайн

15.Залуу үед үлгэр дууриал үзүүлсэн бүтээл

16. Монгол өв соёлоо дээдэлсэн бүтээл туурвисан хамт олон

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Энэ цом сайхан харагдаж байх чинь. доод нь монгол тулга, дээрх нь гал юм уу даа
2017/03/06 49.0.191.250
  • Recent
  • Most Read
  • Most Comment