8o
Улаанбаатар хот
mobile menu

УБТЗ-ын ашиг орлого үлэмж хэмжээгээр нэмэгдэх бололцоотой

2017-03-08 09:25:00

Казахстан Улсын Алматы хотноо зохион байгуулагдсан Төмөр замуудын хамтын ажиллагааны Байгууллагын / ТЗХАБ / гишүүн орнуудын уулзалтад УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож 2017 онд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх асуудлаар ярилцжээ. 2017 онд УБТЗ-ын тээвэрлэх импорт, экспорт, транзит тээврийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 16,2 хувиар илүү байхаар тохиролцжээ. Энэхүү тээврийн хэмжээнд зарим нэр төрлийн тээврийн хэмжээ тухайлбал, түүхий нефть, чингэлэг тээвэр ороогүй бөгөөд эдгээр ачаанууд явж эхэлбэл тээврийн хэмжээ улам нэмэгдэх юм. Ингэснээр УБТЗ-ын ашиг орлого үлэмж хэмжээгээр нэмэгдэх бололцоотой болох аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл