8o
Улаанбаатар хот
mobile menu

Марк Зукерберг төгсөлтийн баярт үг хэлснийхээ төлөө Харвардын хүндэт төгсөгч болно

2017-03-08 13:00:00

Эдүгээ 32 настай Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг Харвардын их сургуулийг орхиж, гарч байсан түүхтэй. Тэгвэл орхиж явсан ч Харвардын их сургууль хүндэт төгсөгчөө болгон, төгсөлтийн баяр дээр үг хэлүүлэхээр болсон байна. Тэрээр диплом авахын тулд дахин суралцахгүй. Харин 2017 оны төгсөлтийн баярт уригдан үг хэлснийхээ төлөө хүндэт төгсөгч болно.

Зукерберг 2004 онд Харвардыг хаяж бизнесээ хөөж эхэлсэн юм. Тэгвэл 13 жилийн дараа түүний компани манай дэлхийн хамгийн хүчирхэг компаниудын нэг болж чаджээ. Тэрээр тавдугаар сарын 25-нд Харвардын төгсөгчдөд зориулан үг хэлэх юм.

10 жилийн өмнө Харвард анх удаагаа өөрийнх нь сургуулийг дундаас нь орхисон хүнд ийм хүндэтгэл үзүүлсэн нь Билл Гэйтс байжээ. Тэгвэл Харвардаас төрсөн залуу тэрбумтан, ахмад тэрбумтнаас хэрхэн төгсөлтийн арга хэмжээн дээр үг хэлэх талаар зөвлөгөө авч байгааг харуулсан хөгжилтэй видеог тус сургууль бүтээснээ тараасан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл