8o
Улаанбаатар хот
mobile menu

Доналд Трамп шинэ цагаачлалын хориг арга хэмжээг танилцууллаа

2017-03-08 13:40:00

Холбооны давж заалдах шатны шүүх ерөнхийлөгч Дональд Трампын муслим хүн ам голлодог долоон орноос дүрвэн ирэгсдийг хилээр нэвтрүүлэхийг хориглох шийдвэрийг сэргээхээс татгалзсан. Сан Франциско хотын давж заалдах шатны шүүхийн гурван шүүгч санал нэгтэй ийм шийдвэр гаргаснаар хориглогдсон долоон орны иргэд АНУ-д үргэлжүүлэн зорчих боломжтой болж байсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа Дональд Трамп твиттер хуудсандаа мэдэгдэл гаргажээ. Тэр “Шүүх дээр уулзацгаая. Манай орны аюулгүй байдал эрсдэлд орлоо” хэмээн бичсэн. Одоо Дональд Трамп АНУ-ын Дээд шүүхэд давж заалдах эрхтэй болж байгаа юм.

Нэгдүгээр сарын 27-нд гаргасан Трампын шийдвэрт Иран, Ирак, Сири, Сомали, Судан, Ливи, Йемен гэсэн долоон орны иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглосон юм. Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дахин шинэ зарлиг гаргалаа. Энэ удаагийн ерөнхийлөгчийн зарлигт өмнөх долоон орноос Иракийг хасаад үлдсэн зургаан орныг хамруулжээ. Зарлиг ёсоор Иран, Ливи, Сири, Сомали, Судан, Йемен улсуудын иргэдэд 90 хоногийн хугацаанд АНУ-д зорчих ямар нэг виз олгохгүй болж байна.

Өмнөх хоригт багтаж байсан Ирак улсын засгийн газар виз хүсэгч иргэдийнхээ талаар сайтар судалж, АНУ-тай нягт хамтран ажиллахаар болсон тул энэ удаа хоригоос хасагдсан гэнэ. Үүнээс гадна эдгээр зургаан орноос ирэх дүрвэгсдийг 120 хоногийн хугацаанд хүлээж авахгүй болж байна.

Харин хууль ёсны оршин суух эрхтэй буюу “Ногоон карт” эзэмшигчдэд энэхүү хориг үйлчлэхгүй гэжээ. Үүнээс гадна зарим онцгой тохиолдлуудад, тухайлбал бизнес, эмчилгээний зэрэг шалтгаанаар АНУ-д зорчих бол тохиолдол бүрт нь нарийн шалгаж байж шийдвэрлэх боломж нээлттэй юм байна.

Эх сурвалж: bbc, cnn

чухал.мн

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад та хэнийг дэмжиж байна бэ?

Нийт санал өгсөн: 167