8o
Улаанбаатар хот
mobile menu

THAAD системийг байршуулах ажлыг түргэвчиллээ

2017-03-08 14:00:00

Пуужинг замаас нь сөнөөх Америкийн THAAD системийн эхний хэсэг БНСУ-ын Осан нисэх онгоцны баазад өнгөрсөн даваа гарагийн шөнө буусан талаар АНУ-ын зэвсэгт хүчнээс мэдээлж байна. Өнгөрсөн даваа гарагт Хойд Солонгос туршилтаар дөрвөн баллистик пуужинг хөөргөсөн нь Японы тэнгист унасан билээ.

БНАСАУ өнгөрсөн жилээс эхлэн пуужингийн болон цөмийн зэвсгийн туршилтаа идэвхжүүлснээс хойш БНСУ болон АНУ Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт пуужинг замаас нь сөнөөх систем буюу THAAD системийг байршуулах ажлыг түргэвчлэх талаар хэлэлцэх болсон юм. Энэхүү систем нь иргэдийн амь насанд аюул заналхийлж буй пуужингийн аюулыг замаас нь сөнөөх ба энгийнээр тайлбарлавал нэг сумыг өөр нэг сумаар устгах юм.

АНУ-ын Номхон далайн цэргийн ангийн командлагчХарри Харрис, “Хойд Солонгосын өдөөн хатгасан үйлдлүүд, үүнд өчигдрийн пуужин харвасан явдал нь Өмнөд Солонгост THAAD системийг байршуулах бидний шийдвэрийг улам бүр бататгаж өглөө.” хэмээн гаргасан мэдэгдэлдээ дурьдсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад та хэнийг дэмжиж байна бэ?

Нийт санал өгсөн: 167