8o
Улаанбаатар хот
mobile menu

Замын цагдаагийн хэлтсийн 56 албан хаагчийг үнэ төлбөргүй үзэж оношлов

2017-03-09 17:25:45

Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Пүрэв гаригт “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Анх 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг. 

“Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр “Grandmed” эмнэлгийн хамт олон өвлийн хахир хүйтэн, зуны халуун нар, хаврын хавсарга салхи, шороон шуурга, аадар бороо, байгалийн ямар ч үзэгдлийн үед замын голд зогсон ажил үүргээ гүйцэтгэж байдаг Замын цагдаагийн алба хаагчдыг төлөөлүүлэн Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 56 алба хаагчийг үнэ төлбөргүй үзлэг, оношлогоонд хамрууллаа. 

Алба хаагчид бөөр болон эхо, дотор, зүрхний бичлэг зэрэг бусад холбогдох үзлэг, оношлогоонд хамрагджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл