8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Уранзаяа: “Тэнгэрлэг аав” тоглолтыг үзээд гэр бүлийн жийп автомашинтай болох боломжтой

2017-03-10 11:30:00


Гуравдугаар сарын 16-нд Монгол бөхийн өргөөнд "Жийп" маркийн автомашины сугалаатай “Тэнгэрлэг аав” тоглолт болох талаар бид урьд нь мэдээлж байсан. Тоглолтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг уншигчиддаа хүргэхээр бид “Дэлхийн Монгол продакшн”-ы ерөнхий редактор Н.Уранзаяатай ярилцлаа. 

-“Дэлхийн Монгол продакшн”, “Дэлхийн Монгол аялал”  “Тэнгэрлэг аав” тоглолтыг зохион байгуулж байгаа гэсэн. Тоглолтын тухай яриагаа эхлэх үү?
-Бидний хувьд аав хэмээх ноён оргилд хүндэтгэл үзүүлэх “Тэнгэрлэг аав” нийтийн дуучдын нэгдсэн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Тоглолт маань гуравдугаар сарын 16-нд Монгол бөхийн өргөөнд 19:00 цагаас ганцхан удаа тоглогдоно.

-Аливаа зүйлийг санаачлана гэдэг хийх ажлын тал хувь болдог. Яагаад “Тэнгэрлэг аав” тоглолтыг зохион байгуулах болов?
-Хорвоо дээр хариу нэхдэггүй ачлалт хүн бол аав. Тэр ч утгаараа баяр бүрийн хойно хээв нэг намбайгаад суудаг аавуудыг бид алдаршуулах хэрэгтэй. Дэлхийн Монгол продакшн “Тэнгэрлэг аав” нэвтрүүлгийг бэлтгэн хүргээд байгаа. Нэвтрүүлгийн маань үндсэн зорилго бол аав хүний холч ухаан, нандин сургаалийг хойч үедээ үлгэрлэн ярилцлага, уярал ухаарлыг шингээн одоогоор дөрвөн дугаарыг үзэгчдэдээ хүргээд байна. Аавуудад хүндэтгэл үзүүлж, тэдний хаан их хайрыг дээдлэх олон ажил өрнүүлэхээр зорьсны маань нэг хэсэг энэхүү тоглолт болж байна.

-Үнэндээ олон тоглолт болж байна шүү дээ. “Тэнгэрлэг аав” тоглолт юугаараа онцлог вэ? Өөрөөр хэлбэл үзэгчид яагаад сонгож үзэх хэрэгтэй вэ?
-Бид тоглолтоо онцлог байх гэхээсээ илүү үзсэн аавууд сэтгэл хангалуун байгаасай гэдэгт илүү анхаарал хандуулж байгаа. Манайх тоглолтынхоо хүрээнд нийтдээ 10 азтан тодруулна. ОХУ-ын Улаан-Үдэ Итгэлт хамбад аялах таван азтан, Байгаль далайд аялах 2, Манжуур Хайлаар хотод 2 гэсэн азтанууд тодрохоос гадна Супер азтан гэр бүлийн жийп машины азтан болох боломжтой. Азтан маань “Тэнгэрлэг аав” тоглолтыг үзсэн үзэгчид болоод 2016 онд “Дэлхийн Монгол аялал” ХХК-аар аялаж байсан нийт аялагчдаас тодруулах юм. Тэгэхээр нэг ёсондоо ганцхан удаа тоглолт үзээд л машинтай болчих л боломж байна гэсэн үг.
 
- Тоглолтын тасалбар худалдаанд гарсан уу? Бэлтгэл ажил хэдэн хувьтай байна?
-Тоглолтын тасалбар худалдаанд гарчихсан байгаа.Монгол бөхийн өргөөний касс болон Содон зууч 1900-2424, ноён зууч 1900-1950-аар үнэгүй хүргэж байна. Тоглолтын бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдчихсан. Бид тоглолтын хүрээнд олон нийгмийн ажлуудыг хүргэхээр төлөвлөөд байгаа. Одоо тэр ажилруугаа илүү анхаарлаа хандуулаад байна даа.
-Нийгмийн ажлуудаа илүү дэлгэрүүлбэл?
Тэнгэрлэг аав” тоглолтыг орлогоос бид гурван өрх толгойлсон аавд их таван ханатай гэр барьж өгөхөөр төлөвлөөд байгаа. Өрх толгойлсон эх гэдэгт манайхан илүү их анхаарал хандуулж, хандив туслалцаа өгдөг шүү дээ. Харин аав нар угаас хат тэвчээртэй учир олон нийтийн анхааралд өртдөггүй болов уу. Тийм учраас бид нэгэнт л аавууддаа хүндэтгэл үзүүлж байгаа учраас энэ ажлыг мөн орхигдуулахгүй гэж зорьсон байгаа. Харин аавуудыгаа сонгохдоо амьдралынх нь түүхийг хүлээн авч байгаад яах аргагүй шаардлагатай гэсэн хүмүүсийг сонгохоор төлөвлөлөө. Түүнчлэн сар шинийн баярыг тохиолдуулан хоёр аав нэг ээжид сар шинийн баярын тавгийн идээ хэвийн боовыг нь өгсөн. Энэ мэтчлэн ажлууд өрнөөд л байна даа
-Тоглолтод ямар ямар уран бүтээлч оролцож ая дуугаа өргөх вэ? 
-Тоглолтонд 30 орчим уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөнө. Олон түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн ардын жүжигчид, гавьяатууд, МУСТАжилтан дуучид аавууддаа хүндэтгэл үзүүлж ая дуугаа өргөнө.
-Тоглолтод зориулж “Тэнгэрлэг аав” дуу гарсан гэсэн. Дууныхаа талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү? 
-“Тэнгэрлэг аав” нэвтрүүлэг цаашлаад тоглолт маань сүлд дуутай болсон. Дууны үгийг яруу найрагч М.Цэрэнтогтох бичиж, аялгууг хөгжмийн зохиолч О.Эрдэнээ зохиосон. Харин дууг маань МУГЖ, ард олноо Морины хэмээн алдарсан Г.Батбаяр ах маань дуулж амьдруулж сонсогчдодоо хүргэн одоо клипний ажилдаа орчихсон байна.
-Тоглолтод нь амжилт хүсье, сүүлийн асуултыг танд болоод дууч ард түмэндээ үлдээе?
-Аав хүн гэдэг хан тэнгэрийг түшиж өргөх багана, ахуй төрийн заяаг тэгшитгэх баатар, алаг үрсийнхээ халуун нөмөр нь байдаг. Тийм ч учраас тэнгэрээс аав байх эрхэм тушаалтай ирсэн аавуудаа хайрлаж хүндэтгэж байгаарай. Хэзээ ч хариу нэхдэггүй далай их хайрыг нь мөнхөлж, алдаршуулах олон ажлыг санаачлаад эхлүүлж байгаадаа маш их баяртай байгаа. Гуравдугаар сары 16-ны өдөр олон аавууд баярлаж, азын тэнгэр ивээх болтугай. Хайртай буурал аав, өвөө ахыгаа хайртай ээжүүдээ дагуулаад ирээрэй л гэж хэлмээр байна.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Amjilt
2017/03/10 202.9.41.6
Ариунаа
Тоглолтонд нь амжилт хүсье,Мөн ажлын амжилт хүсье
2017/03/10 202.131.231.78
  • Recent
  • Most Read
  • Most Comment