8o
Улаанбаатар хот
mobile menu

Загас:Дэмий чалчих нь дотоод энергийг барах тул анхаар

2017-03-11 10:08:41

Хонь: БЯМБА, 2017 ОНЫ 03 САРЫН 11

Эрч хүчээр сэлбэгдэх өдөр. Бусдын хуурамч баг гээгдэж, үнэн дүр нь ил гарна. Та ямар ч ярвигтай нөхцөл байдлын учрыг олж, зохицуулж чадна. Аливааг шинээр эхлэх, хэт идэвхитэй хөөрүү байхаас зайлсхий. Хэл үгээ сайн хянахгүй бол тэмцэл маргаан үүснэ.

НЯМ, 2017 ОНЫ 03 САРЫН 12

Ухаарлын өдөр. Аливаад тайван хүлээцтэй хандсан хүн хожно. Учир нь таны бодол санаа үйлдэл болгон хожмын ажил амьдралыг тань тодорхойлно. Тиймээс хийж байгаа бүхнээ ухамсарлаж хандаарай. Хууртаж мэхлэгдэх, далд айдаст автах магадлалтай. Шинээр эд зүйл худалдаж авах, наймаа хийхэд сайн өдөр.

Үхэр: БЯМБА, 2017 ОНЫ 03 САРЫН 11

Мэдлэг боловсролын өдөр. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг олж авахад сайн. Харилцаа холбоо өргөжинө. Өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэх, мөргөл үйлдэхэд сайн. Биеэ чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх, гоо сайхны засал хийлгэхэд үр дүнтэй. Дотны хүн анхаарал халамж тавьж баярлуулна. Аялал жуучлалаар явах, замд гарахад сайн.

НЯМ, 2017 ОНЫ 03 САРЫН 12

Гэр бүлийн хүрээнд өдрийг өнгөрөөвөл сайн. Хүүхдүүдээ халамжлан, орон гэрээ цэвэрлэ. Аз сорилт, шинэ ажил, аян зам, бодлогогүй үйлдэл нь муу нөлөөтэй. Зөн билгээ сонсч, ажигч гярхай байвал хэрэгцээтэй мэдээллийг олж авна.

Ихэр:БЯМБА, 2017 ОНЫ 03 САРЫН 11

Өнөөдөр та нийтэч байх тул ганцаар өдрийг өнгөрөөхийг хүсэхгүй. Уулзалт хийх, аялал зугаалгаар явахад ээлтэй сайн. Та танихгүй хүмүүсийн хүрээнд ч хялбархан нэвтрэнэ. Шинэ танилууд хожим хэрэг болно. Холоос сайн хэл сураг ирнэ.

НЯМ, 2017 ОНЫ 03 САРЫН 12

Үдээс өмнө аливаа чухал ажлыг амжуулж, алс хэтийн төлөвлөгөөгөө гарга. Өдрийн эхний хагас бүтээлч үйл ажиллагаанд ээлтэй сайн. Ойр дотны хүндээ санаа тавиарай. Уран бүтээл туурвихад ээлтэй.

Мэлхий:БЯМБА, 2017 ОНЫ 03 САРЫН 11

Хүнд, амаргүй өдөр. Гэхдээ энэ нь муу өдөр гэсэн үг биш юм. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, худалдааны хэлцэл тохиролцоонд хүрэх, шинэ эд худалдан авахад сайн. Эрүүл агаарт гарвал эрч хүч нэмэгдэнэ.

НЯМ, 2017 ОНЫ 03 САРЫН 12

Ойр дотны хүмүүстэйгээ илэн далангүй ярилцаж, сэтгэлээ уудлах өдөр. Ахмад настан, аав ээжгэйгээ уулзаж, санаа тавихад ээлтэй. Хүүхэд насны зуршлууд таны үйл хөдлөлийг тодорхойлно. Шинээр ажил төрлөө төлөвлөхөд сайн. Гэхдээ гэр бүлийнхээ хүрээг ажил төрлөөс ангид авч үзээрэй.

Арслан:БЯМБА, 2017 ОНЫ 03 САРЫН 11

Мэдлэг боловсролын өдөр. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг олж авахад сайн. Харилцаа холбоо өргөжинө. Өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэх, мөргөл үйлдэхэд сайн. Биеэ чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх, гоо сайхны засал хийлгэхэд үр дүнтэй. Дотны хүн анхаарал халамж тавьж баярлуулна. Аялал жуулчлалаар явах, замд гарахад сайн.

НЯМ, 2017 ОНЫ 03 САРЫН 12

Ирээдүйгээ төлөвлөх, далд нууц байгаа зүйлийн мөн чанарт нэвтрэхэд сайн өдөр. Мэргэ төлөг тавиулбал үнэн бууна. Мөргөл залбирал үйлдвэл сэтгэл ариусна. Бусдад бэлэг өгч, өглөг буян үйлдвэл амжилтад хүрнэ.

Охин:БЯМБА, 2017 ОНЫ 03 САРЫН 11

Болгоомжтой байх өдөр. Сарны сөрөг нөлөө ихсэх тул буруу шийдвэр гаргах, алдагдалд орох, юмаа алдаж гээх, бусдад мэхлэгдэх магадлал өндөр. Ажил хэргийн уулзалт, харилцаа холбоог аль болох багасга. Хуурамч өдөр тул харж байгаа бүхэн үнэн гэж итгэх хэрэггүй. Шинээр ажил эхлэх, гэрээ хэлцэл хийхийг цээрлэ.

НЯМ, 2017 ОНЫ 03 САРЫН 12

Аливаад ухаалаг хандах өдөр. Таныг муу юманд уруутатах явдал гарч магад. Бусдын нөлөөнд бүү ор. Гэр орныхоо ажилд санаа тавьбал илүү үр дүнтэй. Ааш зангаа хянах нь амаргүй байж мэднэ.

Жинлүүр:БЯМБА, 2017 ОНЫ 03 САРЫН 11

Эрч хүчээр тэтгэгдэх өдөр тул сэтгэл санаагаа төвлөрүүлэн эерэг эрчмийг биедээ хүлээн авахад бэлэн бай. Ам тангараг өргөх, чухал бичиг баримтанд гарын үсэг зурхаас зайлсхий. Өнөөдөр бие даан ажиллах, уран бүтээл туурвих, эрүүл мэндийг анхаарахад тохиромжтой одөр. Садан төрөл, хамаатнууддаа санаа тавь. Чухал мэдээ сонсоно.

НЯМ, 2017 ОНЫ 03 САРЫН 12

Өдрийг бүхэлд нь ойр дотны хүмүүс, садан төрөлдөө зориул. Гэр бүлийн харьцаа халуун дулаан байна. Айлд зочлох, болзоонд явах, найз нөхдийн уулзалт зохион байгуулах нь таны алжаалыг тайлна. Гоо сайхандаа анхаарвал гайхам үр дүнд хүрнэ. Галаас болгоомжил.

Хилэнц:БЯМБА, 2017 ОНЫ 03 САРЫН 11

Амьдрал ахуйгаа цэгцлэх, шинэ ажил үйлс эхлэхэд тохиромжтой өдөр. Чухал ажлыг эхлүүлэх, азаа сориод үзэх, эрэл хайгуул хийх өдөр. Мөнгө санхүүгийн асуудал амжилттай шийдэгдэнэ. Биоэнергийн нөхөх эмчилгээ үр дүнтэй. Аян замд гарахад таагүй.

НЯМ, 2017 ОНЫ 03 САРЫН 12

Ойр дотны хүмүүстэйгээ илэн далангүй ярилцаж, сэтгэлээ уудлах өдөр. Ахмад настан, аав ээжтэйгээ уулзаж, санаа тавихад ээлтэй. Хүүхэд насны зуршлууд таны үйл хөдлөлийг тодорхойлно. Шинээр ажил төрлөө төлөвлөхөд сайн. Гэхдээ гэр бүлийнхээ хүрээг ажил төрлөөс ангид авч үзээрэй. 

Нум:БЯМБА, 2017 ОНЫ 03 САРЫН 11

Өнөөдөр та нийтэч байх тул ганцаар өдрийг өнгөрөөхийг хүсэхгүй. Уулзалт хийх, аялал зугаалгаар явахад ээлтэй сайн. Та сайн танихгүй хүмүүсийн хүрээнд ч хялбархан нэвтрэнэ.Шинэ танилууд хожим хэрэг болно. Холоос сайн хэл сураг ирнэ.

НЯМ, 2017 ОНЫ 03 САРЫН 12

Ойр дотны хүмүүстэйгээ илэн далангүй ярилцаж, сэтгэлээ уудлах өдөр. Ахмад настан, аав, ээжтэйгээ уулзаж, санаа тавихад ээлтэй. Хүүхэд насны зуршлууд таны үйл хөдлөлийг тодорхойлно. Шинээр ажил төрлөө төлөвлөхөд сайн. Гэхдээ гэр бүлийнхээ хүрээг ажил төрлөөс ангид авч үзээрэй.

Матар:БЯМБА, 2017 ОНЫ 03 САРЫН 11

Болгоомжтой байх өдөр. Сарны сөрөг нөлөө ихсэх тул буруу шийдвэр гаргах, алдагдалд орох, юмаа алдаж гээх, бусдад мэхлэгдэх магадлал өндөр. Ажил хэргийн уулзалт, харилцаа холбоог аль болох багасга. Хуурамч өдөр тул харж байгаа бүхэн үнэн гэж итгэх хэрэггүй. Шинээр ажил эхлэх, гэрээ хэлцэл хийхийг цээрлэ.

НЯМ, 2017 ОНЫ 03 САРЫН 12

Сайтар амарч, эрч хүчээ нөхөж авах өдөр. Гэр бүлийн хүрээнд, тайван орчинд өдрийг өнгөрөө. Ажил мэргэжлийн асуудлыг сайтар нягтлаж, шийдвэр гарга.

Бумба:БЯМБА, 2017 ОНЫ 03 САРЫН 11

Өнөөдөр нөхцөл байдал танаас илүү хариуцлагатай, туйлбартай байхыг шаардана. Хамгийн эгзэгтэй мөчид элдэв хориг саадтай тулгарахгүйн тулд өглөөнөөс эхлээд биеэ хэрхэн авч явахаа нарийн тооцох ёстой. Зардал гарах магадлал байгаа болохоор санхүүгийн хуваарилалтаа зөв хийх нь чухал. Хайр дурлалын асуудалд бодитой хандахыг хичээ. Хэт хийсвэр байвал хууртаж болзошгүй.

НЯМ, 2017 ОНЫ 03 САРЫН 12

Янаг амрагийн харилцаа шалгуурт өртөнө. Таны биеэ хэрхэн авч явахаас олон зүйл хамаарна. Амраг тань хөндий хүйтэн байсан ч та эелдэг зөөлнөөр хандаж, байдлыг намжаа. Тэмцэл зөрчил биш, түншлэл амин чухал. Хэрвээ хэт дураараа загнавал ганцаардалд өртөнө.

Загас:БЯМБА, 2017 ОНЫ 03 САРЫН 11

Энэ өдөр бясалгалд нэн зохистой. Дэмий чалчих нь дотоод энергийг барах тул анхаар. Салан задгай, хөнгөн хийсвэр байхаас зайлсхий. Таныг сэтгэл хангалуун байлгахын зэрэгцээ танд хэрэгтэй мэдээллийг өгдөг тийм л хүмүүс өнөөдөр таны хажууд байвал сайн. Хэлэх ярихаа сайтар нягталж, бодол санаагаа цэгцтэй, ойлгомжтой илэрхийлэх нь таны амжилтын үндэс болно.

НЯМ, 2017 ОНЫ 03 САРЫН 12

Өнөөдөр та нийтэч байх тул ганцаар өдрийг өнгөрөөхийг хүсэхгүй. Уулзалт хийх, аялал зугаалгаар явахад ээлтэй сайн. Та сайн танихгүй хүмүүсийн хүрээнд ч хялбархан нэвтрэнэ. Шинэ танилууд хожим хэрэг болно. Холоос сайн хэл сураг ирнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment