8o
Улаанбаатар хот
mobile menu

Титмээ зүүгээд алдсан Колумбийн миссд Сая долларын санал хүлээн авав

2015-12-27 12:14:00

Өнгөрсөн Ням гарагт Колумбийн гоо бүсгүй Ертөнцийн миссийн титмийг зүүгээд алдсан билээ. Харин саяхан нэгэн порно киноны продюсер түүнд нэг сая долларын санал тавьжээ. Vivid Entertainment компани Ариадна Гуттерезд кинонд тоглож секс хийсний төлөө нэг саяыг өвөртлөх, мөн Miss Universe болохоос илүү алдар хүнд олж авах боломжийг амласан байна.

Захианд Гутеррезийг 1984 оны Miss America болж байсан Ванесса Уилльямстай зүйрлэжээ. Ванесса нь сэтгүүлд нүцгэн зургаа авхуулсны дараа титмээ хураалгасан ч маш их алдаршсан юм. Одоо тэр үүнийхээ ачаар жүжигчин, дуучин, зохиолч болсон гэнэ. Vivid-ийнхэн бас Ким Кардашян, Кендра Уилкинсон, Памела Андерсон зэрэг хүүхнүүд ийм кинонд тоглосныхоо дараа илүү алдаршсан тухай дурджээ.

Гутеррез мөн өөрийн хамтран тоглогчоо сонгох, сексийн хэлбэрээ сонгох эрхтэй. Түүнээс гадна Vivid Колумбийн миссд зориулан Филиппиний миссийн хэзээ ч зүүж чадахгүй чамин титмийг хийлгэж өгөхөө амласан байна.

Колумбийн мисс энэ саналд хариу өгөөгүй байгаа бөгөөд харин хэд хоногийн өмнө тэр нийт хүмүүст хандаж захиа бичсэнээ Instagram хуудсандаа нийтэлжээ.

Гутеррез захиандаа өөрийг нь дэмжиж байсан бүх хүмүүст талархснаа илэрхийлж, Филиппиний мисст баяр хүргэсэн байна. Тэр мөн Миссийн титмийг хоёрхон минут зүүж эх орноо баярлуулсандаа сэтгэл хангалуун байгаагаа хэлж “хүн бүр өөр өөрийн хувь тавилантай, энэ бол миний хувь тавилан” гэжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл