8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Энхбаатар: Түнхний дутуу хөгжилтэй хүүхдийг алцгар байдалд байлгаснаар ямар ч эмчилгээгүйгээр эдгэрдэг

2017-03-14 09:00:00

-Түнхний мултрал нь эрт оношилж чадвал эрт эдгэрдэг- 

Сүүлийн үед хүүхдүүдийн дунд тулгуур хөдөлгөөний гаж хөгжил тэр дундаа төрөлхийн түнхний үений дутуу хөгжил, түнхний мултрал нэмэгдэж байгаа. Энэ өвчний үүсэх шалтгаан, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ГГГСҮТ-ийн их эмч Б.Энхбаатартай ярилцлаа.

-Нярай хүүхдийн түнхний мултрал буюу түнхний үеийн дутуу хөгжил гэж юу вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхлүүлье?

-Сүүлийн жилүүдэд шинээр төрж буй нярай хүүхдүүд түнхний мултралтай төрөх нь ихэссэн.  Дан ганц түнхний мултрал ч биш түнхний үений эмгэгүүд гэж хэсэг бүлэг өвчнүүд байдаг. Энэ дотроос хамгийн их тохиолдож байгаа эмгэг нь түнхний дутуу хөгжил юм. Түнхний үеийг үүсгэж байгаа сүүжний тогоо, дунд чөмөгний толгойны хөгжил, хоорондоо таарахгүй байх. Эсвэл хөмөг, толгой нь сул хөгжилтэй.Толгой сайн хөгжилтэй ч гэсэн чөмөг байхгүй зэргийн улмаас түнх дутуу хөгждөг. Дараагийн нэг эмгэг бол түнхний мултрал. Хүүхдүүдийн дунд тархсан тулгуур эрхтний согогууд дотроос түнхний мултрал нэгдүгээрт ордог. 10000 хүүхэд төрлөө гэхэд үүнийг 1/3 түнхний мултралтай төрж байна гэсэн  судалгаа байдаг. Түнхний мултрал 0-6 сартайд оншлогдвол дөрөөвч, тэвх хэрэглээд эдгэрнэ. Үүнээс хойш буюу 5-6 настайд илэрвэл мэс заслын аргаар эмчилнэ. Түнхний мултрал нь эрт оношилж чадвал эрт эдгэрдэг. 

-Төрөлхийн болон олдмол гэж ангилдаг гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Түнхний мултрал төрөлхийн  болон олдмол гэж хоёр янз байдаг. Олдмол нь хүүхэд төрөх үед хөлнөөс нь эвгүй татснаас болж гэмтэл авахыг хэлнэ. Төрөлхийн нь ураг төрөх үед буруу байрласантай холбоотой гэж үздэг. Мөн рахитны шинж түнхний мултрал үүсэх, түнхний үеийн эмгэгүүд үүсэх нэг шалтгаан болдог.  Рахитнаас бол хүүхдийн ясанд өөрчлөлт гардаг. Үүнээс хол түнхний мултрал үүсэх, майга болох, X хөлтэй болох зэрэг өөрчлөлтүүд бий болдог. 

-Түнхний мултрал болон дутуу хөгжилтэй хүүхдийг хэрхэвч өлгийдөж болохгүй-

-Танайхаар өдөрт түнхний мултралтай хэчнээн хүүхэд үзүүлж байна вэ?  

-Амбулатораар өдөр 20 гаруй түнхний мултралтай хүүхэд үйлчлүүлж эмчилгээ, зөвлөгөө мэдээлэл авч байна. Үүний 50-60 орчим хувь нь түнхний үеийн толгойн дутуу хөгжилтэй хүүхэд ирж байна.

-Түнхний мултралтай хүүхэд дөрөөвч, тэвх хэрэглээд бүрэн эдгэрэх боломжтой юу. Үр дүн нь хэр сайн вэ? 

-Дөрөөвч, тэвхийг тухайн хүүхдийн биеийн онцлогт тохируулан хийж өгдөг учраас үр дүн сайтай. Мөн нярай байхад нь түнхний мултралтай гэдгийг нь мэдээд дөрөөвч хэрэглэсэн тохиолдолд бүрэн эдгэрнэ.  Ингэхдээ зургаан сараас доош сартай хүүхдүүд дөрөөвч, тэвх хэрэглэнэ.

-Сүүлийн үед эмч нар өлгийдөх нь маш буруу, живх хийгээд аль болох алцгар байдалд байлга гэж зөвлөх болсон. Хүүхдийг өлгийдсөнөөс түнхний мултрал үүсэх үү?

-Ер нь хүүхдийг алцгар буюу мэлхий байрдалд, байрлалтай байлгах хэрэгтэй. Бага зэргийн түнхний дутуу хөгжилтэй хүүхдийг алцгар байдалд байлгаснаар ямар ч эмчилгээгүйгээр эдгэрдэг. Хүүхдийг өлгийдөх нь тийм сайн зүйл биш.  Ялангуяа түнхний мултрал болон дутуу хөгжилтэй хүүхдийг хэрхэвч өлгийдөж болохгүй. Байнга алцгар байдалд байлгах хэрэгтэй. Хөл болон өвдгийг 90 градустай мөн адил алцгар байдалтай байлгана. Зарим хүүхдийг өлгийдсөнөөс нь болж түнхний мултралтай болсон байдаг. Харин зарим тохиолдолд үгүй. Үүнээс харахад хүүхдийг өлгийдөх зайлшгүй шаардлагатай тохиолдолд сулавтар өлгийдөж байх хэрэгтэй.

-Хүүхдээ түнхний мултралтай эсэхийг хэрхэн шалгах вэ?

-Нярай хүүхдийн гучны зураас болон өгзөгний зураас анхаарч харж байх ёстой. Хэрэв таны хүүхдийн гучны юм уу эсвэл өгзөгний зураас өөр байгаа тохиолдолд яаралтай гэмтлийн эмчид хандах хэрэгтэй. Эсвэл хөлийг тэгшхэн барьж үзэхэд бага хэмжээний урт богино, сэжиг бүхий байвал эмчид хандах шаардлагатай. Мөн хүүхдийнхээ явдлыг сайтар ажиглаж байх зүйтэй.

-Манай уншигчдад хандаж түнхний мултралаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгна үү? 

-Кальци, Д витамин агуулсан хоол хүнс, сүү, цагаан идээ, тараг, жимс ногоо зэргийг хоолондоо түлхүү хэрэглэж, эрүүл байх хэрэгтэй. Тогтмол наранд гаргаж зуны улирал элсэн дээр сайн тоглуулах зэргийг нярай болон бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд сайн хэвшүүлэх нь зүйтэй. Сүүлийн үед дөнгөж төрсөн ээжүүд янз бүрийн ундаа хэрэглэж байгаа нь харагддаг. Үүнээс болж хүүхэд өөрт шаардлагатай уураг, амин дэмийг эхийн сүүгээрээ дамжуулан авах боломжгүй болдог.  Нярай хүүхэл  хөл, гар нь хөдөлгөөнтэй, чөлөөтэй байх тусам сайн хөгждөг. Тэгэхээр нэг их өлгийдөөд байлгүй, болж өгвөл живх зүүлгэж хөлийг нь алцгар байрлалд байлгаж, бас зөв тэвэрч байвал түнхний мултралаас сэргийлж чадна.

-Хожуу оношлуулсан тохиолдолд эмчилгээний үр дүн ямар байдаг вэ. Ямар үед хагалгаа хийлгэх шаардлагатай вэ?

-Ерөнхийдөө 5-6 настай хүүхдэд түнхний мултралыг мэс заслын аргаар эмчилнэ. Түнхний мултралтай хүүхдийг гурваас дээш настайд нь оношилсон тохиолдолд хүнд хэлбэрийн түнхий мултрал гэж үздэг. Ийм тохиолдолд татлага хийж үзээд л үр дүнгүй бол шууд хагалгаа хийх шаардлагатай.  

-Ярилцсанд баярлалаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сосорбарам
Баярлалаа үнтэй зөвлгөө өгсөнд
2020/09/05 66.181.161.89
Гэрэлт од
Sn bnu mnai hvvhed 4 sartai guyniihan zuraas oor holon deeree zogsohgvi suuchaad bhiin yj haana vzvvleh vv
2020/03/01 203.91.115.54
Чука
Манай охин3 сартай түнхний утанцар шиг юм хавчуулагдцан байна гэсэн яаж зүгээр болгох вэ одоо бол давхар живх зүүцэн байгаа.
2019/12/09 202.126.88.43
Ллл
Түнхний дутуу хөгжилд тарилга эичилгээ гэж байдаг уу
2019/05/04 66.181.161.18
аа
алцар байлга гэд л байхын яаж алцгар байлгх юм бэ нярай хүүхэд уйлаад байнга тийм байрлал авч чадахгүй юм үүсэл биш эмчлэх арга барилыг нь тавиад ѳгѳѳч
2018/12/18 43.242.243.85
жаргал
ёстой хэрэгтэй зөвлөгөө өглөө баярлалаа
2018/09/06 202.9.41.241
чука
Сайн байнуу манай охин одоо 6сартай төрхдөө үзүүлхэд зүгээр байсан гэтэл сая үзүүлсэн түнхны мултралтай болчиж одоо яах вэ
2018/03/12 202.179.31.37
Zaluu eej
Bayarlla emchee. Mash todorhoi tailbarllaa.
2017/03/14 103.26.193.53
  • Recent
  • Most Read
  • Most Comment