Ким Чен Нам амиа алдаад сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч түүний цогцос Куала Лампур хотын цогцос хадгалах төвд байсаар байгаа юм. Малайзын эрх баригчид гурван долоо хоногийн дотор гэр бүлийнх нь цогцсыг ирж авахыг сануулж, хэрвээ заасан хугацаанд ирэхгүй бол өөрсдөө дур мэдэж шийдвэр гаргахаа сануулаад буй билээ.Тэгвэл Ким Чен Намын цогцсыг Пхеньян авах хүсэлт гаргасан ч уг саналаас Малайз татгалзсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Хойд Солонгос Ким Чен Намын цогцсыг авах хүсэлт гаргасан ч Малайз татгалзав
2017-03-15 16:29:00