8o
Улаанбаатар хот
mobile menu

Р.Октябрь: ТОRCH-ийн халдвар авсан тохиолдолд бие дээр юм туурах, элэг дэлүү томрох зэрэг шинж тэмдэг илэрнэ

Сэтгүүлч Б.Анхтуяа
2017-03-16 08:50:00

Сүүлийн 2-3 жилийн хугацаанд манай улсын жирэмсэн эмэгтэйчүүдээс ТОRCH-ийн халдвар илрэх болсон. Тус халдварыг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Хүн ам нь эрүүл мэндийн боловсрол сайтай, оношлогоо шинжилгээ өндөр хөгжсөн улс орнуудад TORCH халдварын талаар өргөн хүрээний мэдлэгтэй байдаг. Харин манай оронд сүүлийн 2-3 жилд энэ төрлийн шинжилгээ оношлогоо хийгдэж байгаа боловч энэхүү халдварын тухай мэдээлэл хүн амын дунд хангалтгүй хэвээр байна. Зулбалт, өсөлтгүй жирэмсэн, ургийн бүх төрлийн гажгууд болон ургийн эндэгдэлийн шалтгаан нь амьдарч байгаа орчин болон агаарын бохирдол, хоол хүнсний баталгаагүй байдал, стресс зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой байхаас гадна ургийн халдвараас үүсч байгааг олон улсын эрдэмтэн судлаачид тогтоогоод байна. Ургийн халдвар гэдэг маань төрөхөөс өмнө болон төрөх үед эхээс халдвар авч өвчлөхийг эхийн умайд авсан халдвар буюу ургийн халдвар гэнэ. Ургийн халдварыг илрүүлэх шинжилгээ нь бидний мэдэх TORCH халдварын шинжилгээ юм. Энэхүү шинжилгээгээр доорхи вирус болон өвчин үүсгэгчийг илрүүлдэг. Тэгэхээр үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, халдвар авсан хүнд ямар шинж тэмдэг илэрдэг талаар НЭМГ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Октябрьтай уулзаж мэдээлэл авлаа.
-Сүүлийн үед ТОRCH-ийн халдварын талаар мэдээлэл их гарах болсон. Хүмүүс энэ халдварын талаар төдийлөн сайн мэдэхгүй байна. ТОRCH-ийн халдвар гэж юу вэ?

-ТОRCH халдвар нь манай улсад шинэ тутам яригдаж байгаа халдвар. Өмнө нь ДОХ,тэмбүү, заг, хүйтэн гаднаас сүүлийн үед яригдаж байгаа халдвар. Тэгэхээр энэ халдвар эхээс урагт дамжиж ургийг амьгүй болгож, ургийн гажиг үүсгэдэг ноцтой халдвар. ТОRCH гэдэг нь олон үүсгэгчийн товчлол. Жишээ нь

T – Токсоплазм (TOXO)
O – Бусад: Тэмбүү, гепатит В вирус, дархлал хомсдолын вирус, парвовирус В19 гэх мэт эхээс урагт дамжих бусад халдварууд багтана
R – Улаанууд (RUB)
C – Цитомегаловирус (CMV) 
H–Херпис симплекс вирус (HSV) гэсэг үгийн товчлол. Тэгэхээр жирэмсэн эмэгтэйчүүд шаардлагатай, сэжигтэй тохиолдолд шинжилгээ өгөх  ёстой. Гэхдээ жирэмсэн эмэгтэй болгоныг  шинжилгээ өг гэхэд бас хэцүү. Шинжилгээ нь өөрөө өндөр төлбөртэй. Мөн энэ шинжилгээг авдаг орчин үеийн тоног төхөөрөмжийг оруулж ирсэн эмнэлэг ховор байна.

-Ямар шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тухайн жирэмсэн эмэгтэй шууд ТОRCH-ийн шинжилгээг өгөх ёстой вэ?

-Үүсгэгч болгон нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Ургийн өсөлт удааширч болно. Мөн бие дээр янз бүрийн юм туурах, элэг дэлүү томрох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Зарим нь бүр шинж тэмдэг илрэхгүй тохиолдол ч гарна. Сүүлийн үед дутуу төрөх мөн өсөлтгүй жирэмслэх тохиолдол их гарч байгаа үүнийг ТОRCH-ийн халдвартай холбоотой гэж үзэж судлаж байгаа. Харин манай улсын хувьд үүнийг тогтоогоод судалсан тоо баримт байхгүй. АНУ жилд 5000 эх ТОRCH-ийн халдвартай байна гэсэн судалгаа гарсан байна. ТОRCH-ийн халдварыг бүгдийг нь илрүүлдэг шинжилгээ ч мөн байхгүй байна. Түрүүн дээр хэлсэн

T – Токсоплазм (TOXO)
O – Бусад: Тэмбүү, гепатит В вирус, дархлал хомсдолын вирус, парвовирус В19 гэх мэт эхээс урагт дамжих бусад халдварууд багтана
R – Улаанууд (RUB)
C – Цитомегаловирус (CMV) 
H – Херпис симплекс вирус (HSV) үүнийг бүгдийг нь илрүүлдэг шинжилгээ байхгүй. ТОRCH-ийн халдвар эерэг үү, сөрөг үү гэдгийг шинжилж тогтоож байна.Тухайлбал,  Токсоплазмыг илрүүлсэн бол түүнд тохирсон эмчилгээ хийж байна гэсэн үг.

Tоксоплазм нь шимэгчийн халдвар бөгөөд эхээс урагт ихсээр, хоол боловсруулах замаар дамждаг. Жирэмсэн үед олдмолоор халдвар авсан тохиолдолд үр зулбах эсвэл ургийн гажиг үүсгэх аюултай. Энэхүү халдвар нь ихэвчлэн тэжээвэр амьтан, түүхий мах, өндөг зэргээс халдварлагддаг.

Рубелла нь улаанууд гэх өвчин үүсгэгч вирус юм. Жирэмсний эхэн үед халдвар авбал урагт зүрхний өвчин, өсөлтийн гажуудал, хатгаа, цусны эмгэг үүсгэх магадлалтай. 

Цитомегаловирус нь херпес вирусийн бүлгийн халдвар юм. Эхээс урагт төрөх замаар, нярайд хөхний сүүгээр дамжих магадлалтай байдаг. Энэхүү халдвараар халдварлагдсан урагт сонсголын эрхтэний эмгэг, харааны эмгэг, оюун ухааны хомсдол, хатгаа зэрэг өвчнүүд үүсдэг болно. 

Херпес вирус нь  хомхоо үүсгэгч вирус билээ. Уг халдвар нь төрөх замаар, хоол боловсруулах замаар болон шууд замаар халдварлагдана. Иймээс бэлгийн хомхоотой эхээс нярай төрөх замаар халдвар авах боломжтой байдаг. Херпес вирус нүд болон арьсны шархлаа, төв мэдрэлийн системийн эмгэг, оюун ухааны хомсдол зэрэг өвчин үүсгэдэг.

-Энэ халдвар жирэмсний аль  үед илэрдэг вэ?

-Жирэмсний аль ч үед илэрч болно. Жирэмсний эхэн үе, 3,4 сартай, мөн жирэмсний сүүл үед халдварлагдаж болно. Сүүл хугацаанд халдвар илэрсэн бол илүү их хортой. Шинж тэмдэггүй явж байгаа сүүлд оношлогддог ийм халдвар.

-Тэгэхээр жирэмсэн буюу, жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хэрвээ жирэмслэхээр төлөвлөж байгаа бол та эрүүл л байх ёстой. Эрүүл хүнээс эрүүл хүүхэд төрнө. Боломжтой бол энэ шинжилгээнд хамрагдах ёстой.

- ТОRCH-ийн халдвар авснаар ураг амьгүй болно гэсэн. Тэгэхээр өсөлтгүй жирэмслэлт, тус халдвараар өвчлөх хоёр өөр гэсэн үг үү. Эсвэл  өсөлтгүй жирэмслэлтэнд тус халдвар нөлөөлж байна гэсэн үг үү?

-Өсөлтгүй жирэмслэлтэнд гол нөлөөлж байгаа зүйл нь энэ халдвар. Сүүлийн үед ураг зулбаж, ургийн гажиг үүсээд байна гэж үзэж байгаа. Гэхдээ яг энэ халдвараас болж байна гэж үзэж бас болохгүй. Өөр өөр шалтгаан байж болно.

-Халдвартай байж байгаад хүүхдээ  төрүүлж болох уу?

-Хүүхдээ төрүүлсэн бол тохирсон эмчилгээ хийгээд явж болно. Хоруу чанар их учраас дутуу төрөх, ургийн гажиг их илэрч байна.

-Тэгэхээр жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд урьдчилан сэргийлж тус шинжилгээг нь өгөх хэрэгтэй юм байна. Хаана, хэдэн төгрөгийн үнэ төлбөртэй шинжилгээ өгдөг юм бэ?

-Хамгийн гол урьдчилан сэргийлэх ёстой. “Баянгол мед” эмнэлэг 160-180 мянган төгрөгөөр энэ шинжилгээг өгнө.“Гялс” төв дээр 150, 000 төгрөг, Хавдар судлалын үндэсний төв дээр 150,000 төгрөг, Гарьд магнай эмнэлэг дээр хамгийн хямдхан буюу 110,000 төгрөг байна. Хэрвээ та жирэмслэхээр төлөвлөж байгаа бол эхлээд шинжилгээгээ өгөх ёстой.

-Хэрхэн яаж халдварладаг юм бэ?

-Ахуйн замаар халдварлаж байна. Мөн бэлгийн замаар болон агаар дуслын замаар халдварлана. Агаар дуслын гэдэг нь тос шорооноос, ахуйн замаар гэдэг нь ялгадас, янз бүрийн вирустэй өндөг идсэн тохиолдолд мөн халдана. Мөн бэлгийн замаар халдварлаж байна.

-Хэрвээ бэлгийн замаар халдварласан бол гэр бүлийн хүнээ мөн шинжилгээнд хамруулах ёстой юм байна?

-Заавал шинжилгээнд хамруулах ёстой. ТОRCH-ийн халдвар эерэг гарсан тохиолдолд заавал хамтрагчаа шалгуулах ёстой. Эмэгтэй хүнээс гадна эрэгтэй хүн ч мөн халдарлаж болно. Үүнээс  урьдчилан сэргийлж эрүүл байх ёстой.

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ladylucky
torch-n haldvaraar oktyabri ta uuruu haldvarlasan u, uzleg shinjilgeend hamragdaarai
2022/01/17 202.9.46.169
Altanjargal
cmv ilersen 35 week jiremsen emchilgee bna medmeer bna tuslaach
2020/05/28 66.181.161.100
Gerlee
Цитомегало илэрсэн тохтолдолд яаж эмчлэх вэ? Хариулж өнч туслаач
2020/05/23 66.181.161.91
З
Хэрхэн эмчлэх вэ ? Хаана хандах вэ ?
2020/04/25 66.181.161.46
Temka
Ene virusiin talaar hund oilgogdohoor bas yaj emchleh. Ilersen tohioldold yamar arga hemhee awah talaar medeelel ugch tuslaachee huuhdin emch nar ni yg sain medehgui baigaad baih shig bgan.
2019/08/30 202.9.43.143
Оюука
Ерөнхийдөө л иймэрхүү мэдээлэл байдаг хирнээ хаана яаж хандаж эмчлүүлэх тухай ямар ч ойлголт мэдээлэл байхгүй, олдохгүй юм.
2018/12/09 103.57.92.134
Оюунчимэг
Би хэзээч жирэмсэлж бгагvйээ.Жирэмсэн болох гээд болохгvй бна. TORCH.s болж болох уу
2018/06/22 112.72.14.46
Нямаа
Энэ өвчний талаар энэ мэт ноцтой мэдээ Бгаа мөртөө эмч дээр хариугаа бариад очихоор сайн зөвлөөд эмчлээд өгөхгүй бн. Энэ эмч эмчилгээ хийдэг болов уу. Холбож өгч Туслаач. 3 дахь хүүхдээ алдаж бн. Тус
2018/05/22 27.123.214.89
  • Recent
  • Most Read
  • Most Comment