8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголчуудын дундаж цалин 942.9 мянган төгрөг

2017-03-17 07:40:00

Монголчуудын дундаж сарын цалин 942.9 мянган төгрөг гэвэл та итгэх үү. Эсвэл сэрүүн зүүдлээд бай хэмээн зарим бүүр эгдүүцэж магад. Ямартаа ч нэг талаасаа чихэнд чимэгтэй гэмээр тоог Үндэсний статистикийн газраас гаргасан учраас хуудуутай мэдээлэл лав биш. Учир юунд байна вэ гэвэл уул уурхайн салбарын борлуулалт нэмэгдсэнтэй холбоотой. Тодруулбал, нэг ажилтанд ногдох дундаж цалин 2016 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 942.9 болж өмнөх оны мөн үеэс 74.4 мянган төгрөгөөр  өссөн байна. Ер нь 500000-700000 төгрөгийн цалинтай хүн 3.2 мянга, 700000-900000 төгрөгийн цалинтай нь 3.7 мянга, 900000-1100000 төгрөгийн цалинтай нь 4.0 мянга, 1100000-1300000 цалинтай хүмүүс 2.4 мянга, 1300000-1500000 төгрөгийн цалинтай нь 1.2 мянга, 1500000 дээш цалинтай нь 5.8 мянган хүнээр нэмэгдсэн.

500000-700000 төгрөгийн цалинтай хүн 3.2 мянга, 700000-900000 төгрөгийн цалинтай нь 3.7 мянга, 900000-1100000 төгрөгийн цалинтай нь 4.0 мянга, 1100000-1300000 цалинтай хүмүүс 2.4 мянга, 1300000-1500000 төгрөгийн цалинтай нь 1.2 мянга, 1500000 дээш цалинтай нь 5.8 мянган хүнээр нэмэгдсэн.

Үүнээс уул уурхайн салбар ажиллагсадын цалин харьцангуй өндөр, 2.3 сая төгрөгийн орлоготой. Гэхдээ дундаж цалингийн өсөлт нь эдийн засгийн үзүүлэлтэд нөлөөлөөгүй, сайжраагүй харин салбарын өөрчлөлтөөс хамаарсан байна.

Гэхдээ дундаж цалингийн өсөлт нь эдийн засгийн үзүүлэлтэд нөлөөлөөгүй, бас сайжраагүй харин салбарын өөрчлөлтөөс хамаарсан байна.

Тухайлбал, “Эрдэнэс-Таван толгой” ХК  дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн өсөлттэй уялдуулан улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, татвар, хураамж төлөлтийг нэмэгдүүлэх  зорилгоор  Монгол Улсын Засгийн газраас өгсөн шийдвэрийн дагуу Цанхийн Баруун уурхайн үйл ажиллагааг өнгөрсөн онд дахин эхлүүлж, анхны борлуулалтаа амжилттай хийсэн.  Цанхийн Баруун уурхайгаас олборлосон анхны нүүрсээ 2017 оны нэгдүгээр сарын 15-нд 71.5 ам.доллараар борлуулсан билээ.

Нөгөөтэйгүүр нийгмийн даатгалын сангийн зарлага 2017 оны эхний хоёр сард  өмнөх оны мөн үеэс 31.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Үүнд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 22.0 тэрбум төгрөг, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2.5 тэрбум төгрөгөөр буюу 55.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Энэ нь УИХ-ын болон нийслэлийн болон орон нутгийн сонгууль 2016 онд болж МАН олонх суудал авснаар халаа сэлгээ хэр их хэмжээгээр хийгдсэнийг ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага илтэд өгүүлэх биз ээ.                                                                              

П.Түмэн

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Төрийн албан хаагчид өндөр цалинтай биш бол худлаа мэдээ
2017/03/26 103.57.95.230
BABA
ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ
2017/03/17 103.57.93.80
Таня
Худлаа бха дундаж нь 300-400 мянга бх
2017/03/17 66.181.185.18