8o
Улаанбаатар хот
mobile menu

Анхаар: Завхан аймагт менингитийн халдвар бүртгэгджээ

2017-03-22 13:50:23

Завхан аймагт энэ сарын 18-ны өдөр менингитийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, тус аймгийн  Цагаанхайрхан сумын иргэн Ц-гийн таван настай охин гэнэт халуурч, биеэр нь тууралт гарсан тул  эмнэлэгт ханджээ. Улмаар сумын эмч менингит хэмээн үзэж аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт дуудлага өгчээ. Одоогоор  охины биеийн байдал тогтворжсон байна. 

Үүнтэй холбогдуулан өнгөрсөн мягмар гаригт Завхан аймгийн Онцгой комисс хуралдаж, Цагаанхайрхан сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл