8o
Улаанбаатар хот
mobile menu

Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр

2017-03-24 09:17:48

Өнөөдөр сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Жил бүрийн 3 дугаар сарын 24-ний өдрийг дэлхий нийтийн хэмжээнд уламжлал болгон тэмдэглэж ирсэн аж. Дэлхий нийтэд сүрьеэ өвчин нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм. Дэлхийн 92 оронд Олон эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдол бүртгэгджээ. 

Монгол улсын сүрьеэгийн өвчлөл  өнгөрсөн оны байдлаар: 

Манай улсын хүн амын нас баралтын шалтгааны 6 дугаарт ордог. Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 орны тоонд тооцогдож байна.

1994 оноос эхлэн манай улсад сүрьеэгийн эмчилгээнд ДЭМБ-ын “Шууд, хяналттай богино хугацааны эмчилгээ”–ний хөтөлбөрийг нэвтрүүлж хэрэгжүүлснээс хойш сүрьеэг эмчлэх талаар нилээд амжилтанд хүрч чадсан боловч сүүлийн жилүүдэд Олон эмэнд дасалтай сүрьеэ (ОЭДС), хүүхдийн дундах сүрьеэ өвчний тархалт өсч байгаа нь онцгой анхаарал татаж байна. 2011 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварт өвчнүүдийн дотор сүрьеэ 9,3 хувь эзэлж байна. Шинээр илэрсэн сүрьеэгийн тохиолдлыг насаар нь авч үзвэл 16-44 насныхан 69 хувийг эзлэж байгаа нь залуу, хөдөлмөрийн насны хүмүүс илүүтэй өвчилсөн байна. Хүйсний хувьд эрэгтэйчүүд 55 хувь , эмэгтэйчүүд 45 хувийг тус тус эзлэж байна. УБ хотод сүрьеэгийн шинэ тохиолдол 2206 бүртгэгдсэн нь улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт шинэ сүрьеэгийн дотор 55,4 хувийг эзлэж байна. Үүн дотроо хүүхдийн өвчлөлийн хувьд 419 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 0-5 насны хүүхдийн хурц тархмал сүрьеэ 5 тохиолдлоор, сүрьеэгийн менингит 3 тохиолдлоор тус бүр нэмэгдсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл