8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэдээс С вирусийн шинжилгээг төлбөргүй авдаг болно

2017-03-25 10:40:00

Ирэх дөрөвдүгээр сарын 01-нээс иргэд элэгний С вирусийн шинжилгээ үнэ төлбөргүй өгөх боломж бүрджээ. Тодруулбал, өчигдөр нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох лабораторийн шинжилгээ зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцах болжээ. 

Уг хуралдаанаар вирус тогтоох лабораторийн шинжилгээний зардлын дээд хязгаарыг 120 мянган төгрөгөөр тогтоож даатгуулагчаас нэмэлт төлбөр авахгүй гэсэн шийдвэр гаргажээ. Энэ онд уг шийдвэрийн дагуу шинжилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.9 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Иргэдийн шинжилгээ өгөх итгэмжлэгдсэн лабораторийг удахгүй зарлах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
гинотипоо үзүүл заримд нь үйлчлэхгүй байгаа гэсэн. тэр нь 200000 юм бна лээшдээ. 120.0-д багтах уу?
2017/03/25 103.26.194.175