8o
Улаанбаатар хот
mobile menu

"Яг түүн шиг" шоуны содон оролцогч С.Гантогоотой холбоотой сонирхолтой баримтууд

2017-03-25 12:40:00

Боловсрол суваг телевиз өнгөрсөн жилээс эхлэн "Яг түүн шиг" шоуг албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгож байгаа билээ. Хоёр дахь удаагийн шоуны оролцогчдыг зарласан юм.

Яг түүн шиг шоуны хоёрдугаар улиралд:

  1. Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар,
  2. Залуу дуучин А.Хишигдалай,
  3. "Х-Түц" продакшны жүжигчин Т.Бархүү,
  4. Эмоци продакшны жүжигчин Б.Ариунцэцэг,
  5. БНСУ-ын "Монтант" хамтлагийн гишүүн С.Гантогоо,
  6. Төгөлдөр хуурч Ами /С.Алимаа/,
  7. Дуучин Б.Халиун нар оролцож, ялагчийн төлөө өрсөлдөхөөр болжээ.

Энэ дундаас хамгийн сонирхолтой оролцогч нь С.Гантогоо юм. Тэрбээр харь оронд янз бүрийн газар ажиллахын сацуу дуучин болох мөрөөдөлдөө хөтлөгдөн яваа нэгэн. Дуучин С.Гантогоотой холбоотой сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

  1. Солонгосын соёл урлагийн зах зээлд өөрийн бие даасан анхны уран бүтээлээ цацсан монгол залуу.
  2. Тэрбээр Солонгост ажиллаж, амьдраад есөн жил болж байгаа.
  3. 2007 онд МУБИС-ийг Газар зүйн багш мэргэжлээр төгссөн.
  4.  Ээжийнхээ мэргэжлийн өвлөж авсан гэж ярих дуртай.
  5. “Монтант” хамтлагын дуучин. Монтант буюу хамтдаа гэсэн утгатай. Монголоос би, Филип гэдэг америк залуу, Су Ён гэдэг солонгос бүсгүй, Ихуа хэмээх хятад бүсгүй, Эрик гэдэг филиппин хүний бүрэлдэхүүнтэй дуулж байна.
  6. Тус хамтлаг анхны цомгоо гаргасан ч Өмнөд Солонгостоо 13 тоглолт хийсэн хамтлаг бөгөөд тун удахгүй Хятадад аялан тоглохоор төлөвлөж байгаа.
  7. Анх махны үйлдвэрт ажиллаж байсан.
  8. Солонгосын “SBS” телевизийн “Оддын хаан” нэвтрүүлэгт 2014 онд орж байсан.  
  9. Дорноговь аймгийн Сулинхээрийн заставт төрсөн. Аав маань хилийн цэргийн хүн болохоор хил дагасан айл байв. Аав ээжийн маань уугуул нутаг Хөвсгөл.
  10. Англи, монгол, солонгос хэлээр дуулдаг.
  11. Түүний өвөрмөц мэдрэмж. Хүний худлаа ярьж байгааг нь мэдрээд байдаг. Тэр нь яг л таарсан байдаг гэнэ.
  12. Хэлэх дуртай үг "Таны хэр удаан амьдрах нь гол биш, хэрхэн амьдрах нь чухал"
  13.  Frozen-ийн "Let it go" дууг монгол хэлээр хөрвүүлэн дуулсан.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
****************
Авьяаслаг залуу минь.Ард түмнийхээ хайр нь болж. Ард олныхоо хүндлэл нь болж яваарай.Ая дуугаараа, алдрын оргил нь болж яваарай
2017/06/01 103.229.120.91
Chuuka
Mundag zaluu bna
2017/04/04 27.123.214.126
Suheee
Andaa amjilt demjij bga shuuuuuuuuuuuuuuuu
2017/04/02 202.9.43.114
Sura
Amjilt husie
2017/03/26 175.223.3.49
ганаө
Мундаг ухаалаг залуу
2017/03/26 66.181.182.112
battsetseg
mundag zaluu shuu amjilt
2017/03/25 202.179.11.10
moojig
Amjilt husey. Mongoliinhoo neriig delhiid orgoj yavaarai
2017/03/25 202.9.42.57
Сүндэрьяа
Мундаг залуудаа амжилт хүсэе.Дэмждэг шүү...
2017/03/25 112.72.11.113