8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-03-25 13:40:00

Хонь - (3/21-4/19) 
Хариуцлагатай өдөр. Хэрвээ та шийдэмгий, идэвхтэй байвал амжилтад заавал хүрнэ. Ажил хэрэгч хөдөлмөрч хүмүүсийн хувьд бүх боломж нээлттэй байна. Аливаад чин сэтгэлээсээ хандаж, юунаас ч битгий ай. Идэвхитэй, шинэчлэгч хүмүүс амжилтанд хүрнэ. Судлаач шинжээч, жүжигчдийн хувьд маш сайн өдөр. 

Үхэр - (4/20-5/20) 
Та ямар ч төлөвлөгөөтэй байсан хувийн дэг журмыг чандлан сахиарай. Учир нь та өөрөө ч мэдэлгүй эмх цэгцгүй байдал, таагүй нөхцөлийг бий болгоно. Аливаа асуудалд эрүүл саруул сэтгэлгээгээр хандвал үр дүнтэй. Орон гэрээ тохижуулах, эд хогшлоо шинэчлэхэд ээлтэй сайн.   

Ихэр - (5/21-6/21) 
Амар амгалангийн өдөр. Хүмүүсийн сэтгэлгээнд философич хандлага ноёрхоно. Амьдралын мөн чанарт нэвтрэхийг хүсвэл бясалгал хийх, эзотерик ном зохиол унш. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, өр төлбөрөө барагдуулахад сайн.   

Мэлхий - (6/22-7/22) 
Мэргэ төлгө тавих, ирээдүйгээ зөгнөхөд таатай. Ажигч гярхай чанараа хөгжүүлж, хүсэл бодлоо сайтар хяна. Мөргөл бясалгал үйлд, тарни тоолвол нүгэл нимгэрнэ. Аз сорьсон алхам хийх, элдвийг амлахад муу. 

Арслан - (7/23-8/22) 
Чухал ажил эхлүүлэх, том арга хэмжээ зохион байгуулахад сайнгүй өдөр. Гэр орноосоо явахад муу. Засварын, барилгын ажил амжилттай. Орон гэрээ тохижуулах, тавилгаа өөрчлөн сэлгэхэд анхаарч, гэрийн энергиэ сайжруул. Эрүүл агаарт гарч, эрч хүчээ сэргээгтүн. 

Охин - (8/23-9/22) 
Өнөөдөр та олон хүний хувьд хэрэгцээтэй хүн нь байх бололтой. Танаас зөвлөгөө авах гэсэн хүн хандана. Та түүнтэй мэдлэг мэдээллээ хуваалцсанаар ирээдүйд мөнгөн ашиг болох чухал санаа төрнө. Бусадтай үзэл бодол, арга туршлагаа харамгүй хуваалцасны шагнал нь энэ. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Эрч хүчээр сэлбэгдэх өдөр. Бусдын хуурамч баг гээгдэж, үнэн дүр нь ил гарна. Та ямар ч ярвигтай нөхцөл байдлын учрыг олж, зохицуулж чадна. Аливааг шинээр эхлэх, хэт идэвхитэй хөөрүү байхаас зайлсхий. Хэл үгээ сайн хянахгүй бол тэмцэл маргаан үүснэ. 

Хилэнц - (10/23-11/21) 
Өнөөдөр та олон хүний хувьд хэрэгцээтэй хүн нь байх бололтой. Танаас зөвлөгөө авах гэсэн хүн хандана. Та түүнтэй мэдлэг мэдээллээ хуваалцсанаар ирээдүйд мөнгөн ашиг болох чухал санаа төрнө. Бусадтай үзэл бодол, арга туршлагаа харамгүй хуваалцсны шагнал нь энэ. 

Нум - (11/22-12/21) 
Хүнд өдөр тул бүхий л чухал ажлыг хойшлуулж, амар тайван байхыг хичээ. Машин тэрэг барихдаа болгоомжтой бай. Оюуны хөдөлмөр эрхлэгчид тэр дундаа судалгаа шинжилгээний ажилтнууд, зохиолч, яруу найрагчид бүтээл арвинтай байна.   

Матар - (12/22-1/19) 
Хүнд, амаргүй өдөр. Гэхдээ энэ нь муу өдөр гэсэн үг биш юм. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, худалдааны хэлцэл тохиролцоонд хүрэх, шинэ эд худалдан авахад сайн. Эрүүл агаарт гарч алжаалаа тайлбал эрч хүч нэмэгдэнэ.   

Бумба - (1/20-2/18) 
Эелдэг, илэн далангүй, өөрийнхөөрөө байж чадвал та азтай одтой байна. Хэт түрэмгий авир гаргавал боломжоо алдана гэдгийг битгий март. Тйймээс бусдыг дарамталж бус, зөөлнөөр хандан хүссэндээ хүрээрэй. Зөөлөн нь хатуугаа иддэг гэдгийг санаж байвал санасан бүхэн биелнэ. 

Загас - (2/19-3/20) 
Өөрчлөлт хувьсал, шинэчлэлийн өдөр. Зөн билгээ сонсохгүй бол сонголт хийхдээ алдаж, азтай боломжийг өнгөрөөж магадгүй. Амьдралаа үндсээр нь өөрчлөх алхам хийх, аян замд гарах, шинэ танилтай болоход сайн. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл