8o
Улаанбаатар хот
mobile menu

Бумба: Өнөөдөр эхлүүлж байгаа ажилдаа хариуцлагатай ханд

2017-03-27 10:39:36

ХОНЬ - (3/21-4/19)

Ухаалаг байхыг эрмэлзэх өдөр. Өдрийн үр таагүй байгаа тул өч үүхэн зүйлээс болоод бусадтай зөрчилдөх, ажилдаа алдаа эндэл гаргах, бусдад мэхлэгдэх магадлал ихэснэ. Аливаа ажлыг шинээр эхлэхийн өмнө төлөвлөгөөгөө нягталж, туршлагатай хүнээс зөвөлгөө аваарай. Санхүүгийн асуудалд хянуур хандаж, алдагдалд орохоос сэргийл.

ҮХЭР - (4/20-5/20)

Амьдралд эрүүл саруул ухаанаар ханддаг, хариуцлага хүлээхээс айдаггүй хүмүүсийн хувьд сайн өдөр. Бусдын тавьж байгаа саналыг хүлээж авахын өмнө буруу зөвийг нь сайтар нягталж үзээрэй. Мөнгө зээлдэх, зээлдүүлэхэд муу. Бүхэл өдрийн турш гадны сөрөг нөлөөнд автахаас сэрэмжилж яв.

ИХЭР - (5/21-6/21)

Ирээдүйгээ өөдрөгөөр төлөвлөн сайхнаар төсөөлнө. Бичиг баримтад гарын үсэг зурах, уулзалт зохион байгуулахад ашигтай өдөр. Идэвхи санаачлагатай байвал амжилтад хүрнэ.  

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Өөрчлөлт хувьслийн өдөр. Хуучин юм бүхэн халагдаж, шинэ шинэлэг бүхний үндэс суурь тавигдана. Хэрвээ та өөрөө шийдсэн л бол эхэлсэн аливаа ажил удаан хугацаагаар үргэлжилж, амжилтанд хүрнэ. Бүхэл өдрийн турш хичээнгүйлэн хөдөлмөрлөнө.

АРСЛАН - (7/23-8/22)

Өнөөдөр алс хэтээ төлөвлөх, ирээдүйгээ эргэцүүлэн бодоход тохиромжтой өдөр. Зарим хүн шинэ хүрээнд орж, харилцаа холбоогоо өөрчлөхийг эрмэлзэнэ. Энэ нь ямар нэгэн нууц нийгэмлэг, бүлэгт элсэхэд хүргэнэ. Нийгэм, улс төр, шинжлэх ухааны шинэлэг хандлага чиглэлийг илүү шимтэн сонирхох болно. Аливааг хийж эхлэхийн өмнө санхүүжилтээ эхлээд шийдэх нь нэн чухал.

ОХИН - (8/23-9/22)

Амаргүй санагдана. Өнгөрсөн хугацаанд хийсэн бүх ажлаа дүгнэ. Та эргэн тойрондоо өрнөж буй үйл явдлыг ойлгохгүй, буруу дүгнэлт хийж болзошгүй. Үйл хөдлөл, үг яриагаа сайтар хяна, илүү дутуу зүйл ярих нь муу. Бусдад мөнгө зээлдүүлэх, бусдаас мөнгө авахыг цээрлэ.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Бусдад үнэлэгдэх, бусдын дэмжлэгийг хүлээх, нэр хүндээ дээшлүүлэх аятай боломж гарна. Олон нийтийг хамарсан арга хэмжээ амжилттай зохиои байгуулагдана. Хүлээн авалт, баяр хийх, найз нөхдийн харьцааг сэргээхэд ээлтэй.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Баяр баясгалантай, өөдрөг цовоо байвал амжилтанд хүрнэ. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ хүмүүстэй танилцах, туршлага мэдээлэл солилцох нь ашигтай. Утга зохиол, урлагийн салбарт ажиллагсад бүтээл туурвил арвинтай байна.

НУМ - (11/22-12/21)

Бусдад үнэлэгдэх, бусдын дэмжлэгийг хүлээх, нэр хүндээ дээшлүүлэх аятай боломж гарна. Олон нийтийг хамарсан арга хэмжээ амжилттай зохион байгуулагдана. Хүлээн авалт, баяр хийх, найз нөхдийн харьцааг сэргээхэд ээлтэй.

МАТАР - (12/22-1/19)

Сайн өдөр. Та төлөвлөснөө амжилттай хэрэгжүүлж чадна. Хуучин түнш, сургуулийн анд, эсвэл хуучны найзтайгаа уулзаж болзошгүй. Хэрвээ та урьд өмнө ямар нэг ажлыг, нөхцөл байдлыг дуусгалгүй орхисон бол өнөөдөр энэ хэрэг өөрчлөгдсөн хувилбараар давтагдана. Уран бүтээлчид, зураач нарт тааламжтай өдөр.

БУМБА - (1/20-2/18)

Хариуцлагатай байх өдөр. Өнөөдөр эхлүүлж байгаа ажилдаа хариуцлагатай ханд. Учир нь энэ ажил нэр хүнд, чадамжийн баталгаа болно. Өр төлбөр, өглөг авлагаа барагдуул. Хэнтэй хэрхэн харьцаж, юу ярихаа нягталж байхгүй бол хүнд байдалд орно.

ЗАГАС - (2/19-3/20)

Хариуцлагатай, тууштай ажиллавал амжилтанд хүрнэ. Худал хуурмаг бүхэн ичлэгдэж цэвэр ариун ёс ялна. Шинээр аливааг эхлэх нь таагүй тул өдөр тутмын ажилдаа анхаарлаа хандуул. Эд юм, бичиг цаасаа эмхлэн цэгцэл. Ном унших, гэгээрэл ухааралд тэмүүлэх сайн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment