8o
Улаанбаатар хот
mobile menu

АРСЛАН:Санхүүгийн байдал сайн

2017-04-02 08:20:00

АРСЛАН:Санхүүгийн байдал сайнХОНЬ: НЯМ, 2017 ОНЫ 04 САРЫН 02

Үдээс өмнө аливаа чухал ажлыг амжуулж, алс хэтийн төлөвлөгөөгөө гарга. Өдрийн эхний хагас бүтээлч үйл ажиллагаанд ээлтэй сайн. Ойр дотны хүндээ санаа тавиарай. Уран бүтээл туурвихад ээлтэй.

ҮХЭР:НЯМ, 2017 ОНЫ 04 САРЫН 02

Сайтар амарч, эрч хүчээ нөхөж авах өдөр. Гэр бүлийн хүрээнд, тайван орчинд өдрийг өнгөрөө. Ажил мэргэжлийн асуудлыг сайтар нягтлан байж, шийдвэр гарга.

ИХЭР:НЯМ, 2017 ОНЫ 04 САРЫН 02

Амьдралын эрч хүчээр тэтгэгдэх өдөр. Мэргэжлийн хүрээнд төлөвлөсөн ажил, товлосон уулзалтууд амжилттай хэрэгжинэ. Ганц бие хүний хувьд таатай учрал тохиох буюу сонирхолтой хүнтэй танилцана. Санхүүгийн байдал сайн байна.

МЭЛХИЙ:НЯМ, 2017 ОНЫ 04 САРЫН 02

Өнөөдөр та болгоомжтой байх юм бол ашигтай. Бодлогогүй, гэнэтийн шийдвэрээсөөртөө заналхийлнэ. Хэдийгээр тодорхой харагдах саад бэрхшээл үгүй боловч бүгдийг урьдчилан төлөвлө. Нөхцөл байдлыг зөв харж цэгнэж чадвал амжилтад хүрнэ.

АРСЛАН: НЯМ, 2017 ОНЫ 04 САРЫН 02

Амьдралын эрч хүчээр тэтгэгдэх өдөр. Мэргэжлийн хүрээнд төлөвлөсөн ажил, товлосон уулзалтууд амжилттай хэрэгжинэ. Ганц бие хүний хувьд таатай учрал тохиох буюу сонирхолтой хүнтэй танилцана.

ОХИН: НЯМ, 2017 ОНЫ 04 САРЫН 02

Сонин нөхцөл байдал тохиож болзошгүй. Бусдын зүгээс тавих саналд хянуур хандаж, хүлээж авахаасаа өмнө сайн нягтал. Хэрүүл маргаанд оролцвол хохирогч болно. Хамтын ажиллагаа ашигтай. Бусдын зөвлөгөөг хүлээн авбал ажил ахина.

ЖИНЛҮҮР:НЯМ, 2017 ОНЫ 04 САРЫН 02

Янаг амрагийн харилцаа шалгуурт өртөнө. Таны биеэ хэрхэн авч явахаас олон зүйл хамаарна. Амраг тань хөндий хүйтэн байсан ч та эелдэг зөөлнөөр хандаж, байдлыг намжаа. Тэмцэл зөрчил биш, түншлэл амин чухал. Хэрвээ хэт дураараа загнавал ганцаардалд өртөнө.

ХИЛЭНЦ: НЯМ, 2017 ОНЫ 04 САРЫН 02

Энэ өдөр бясалгалд нэн зохистой. Дэмий чалчих нь дотоод энергийг барах тул анхаар. Салан задгай, хөнгөн хийсвэр байхаас зайлсхий. Таныг сэтгэл хангалуун байлгахын зэрэгцээ танд хэрэгтэй мэдээллийг өгдөг тийм л хүмүүс өнөөдөр таны хажууд байвал сайн. Хэлэх ярихаа сайтар нягталж, бодол санаагаа цэгцтэй, ойлгомжтой илэрхийлэх нь таны амжилтын үндэс болно.

НУМ:НЯМ, 2017 ОНЫ 04 САРЫН 02

Энэ өдөр зөн билиг хурцдана. Тиймээс сэтгэл оюуны үйл ажиллагаатай холбоотой ямар ч ажил амжилттай, зөв хэрэгжинэ. Сүм хийдэд очиж, мөргөл залбирал үйлдэх, засал ном хийлгэх нь үр дүнтэй байна.

МАТАР:НЯМ, 2017 ОНЫ 04 САРЫН 02

Гэр бүлийн хүрээнд өдрийг өнгөрөөвөл сайн. Хүүхдүүдээ халамжлан, орон гэрээ цэвэрлэ. Аз сорилт, шинэ ажил, аян зам, бодлогогүй үйлдэл нь муу нөлөөтэй. Зөн билгээ сонсч, ажигч гярхай байвал хэрэгцээтэй мэдээллийг олж авна.

БУМБА:НЯМ, 2017 ОНЫ 04 САРЫН 02

Мэдлэг чадвараа дээшлүүлэх, аялал зугаалгаар явахад сайн өдөр. Санхүүгийн асуудлаа цэгцлэх, шийдвэрлэхийг хүсвэл өнөөдөр тохиромжтой. Шинэ хувцас эд тавилга авбал удаан хэрэглэгдэнэ. Хувь тавилангийн элдэв дохио тэмдгийг анхаарч, зөн билгээ сонс.

ЗАГАС:НЯМ, 2017 ОНЫ 04 САРЫН 02

Чухал ажил эхлүүлэх, том арга хэмжээ зохион байгуулахад сайнгүй өдөр. Гэр орноосоо явахад муу. Орон гэрээ тохижуулах, тавилгаа өөрчлөн сэлгэхэд анхаарч, гэрийн энергиэ сайжруул. Эрүүл агаарт гар.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл