-8o
Улаанбаатар хот
mobile menu

Rebecca Kunikowski: Ариунаа Сүрид маш том ирээдүй байна

2015-11-13 13:47:00
ARIUNAA SURI брэнд "Дархан нэхий" компанитай хамтран  нэхийгээр орчин үед нийцсэн шинэлэг, дахин давтагдашгүй загвар гарган  хамтарсан шинэ Брэндийг бий болгож, дотоодын болон олон улсын зах  зээлд нийлүүлэхээр зорин ажиллаж байгаа. Тэгвэл үндэсний томоохон хоёр брэнд хамтран энэ сарын 14-нд  “SNOW/2016 Fashion Show”-ыг “Crocus Event Hall”-д хийх гэж байна. Уг шоунд зөвхөн манай загвар өмсөгчдөөс гадна  дэлхийн алдартай Elegant, Dark Beauty, Circe Swiss, Elemant,  HUF, Confashion, Storm  гэх мэт сэтгүүлүүдийн нүүрэнд гарч  байсан алдартай загвар өмсөгч Rebecca Kunikowski урилгаар оролцож байгаа юм. Тэрбээр Истанбул, Герман, Швейцари, Милан, Парис,  Нью-Иорк, Австрийн томоохон загварын агентлагуудад  загвар өмсөгчөөр 10 гаруй жил ажилласан туршлагатай  бөгөөд  Берлин, Парис, Лондогийн загварын долоо  хоногуудад оролцож байсан аж. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Та манай улсад анх удаа ирж байна уу. Монголд ирсэн анхны сэтгэгдэлээсээ хуваалцаач?

-Монгол улсад анх удаа ирж байна. Анх ирэхдээ Азийн нэг орон БНХАУ, Филипин шиг байх л гэж бодож байлаа. Гэтэл миний бодож байснаас тэс өөр байна. Их хөгжилтэй сайхан орон байна.  Бас нэг зүйлийг тодотгож хэлэхэд би өөрөө герман хүн болохоор цаг барих дуртай. Энд шоуны бэлтгэлээс эхлээд л бүх зүйл цагтаа эхэлж, дэс дараалалтай, эмх цэгцтэй байна.  Цагаа барьж ажилладаг нь их таалагдсан. Жишээ нь  хятадад бол  замбараагүй, цагтаа эхэлнэ гэдэг зүйл байдаггүй.

- Манай улсын өмнөө барьдаг загвар зохион бүтээгчдийн нэг Ариунаа Сүритэй хэрхэн танилцаж байв?

-Ариунаа манай Анна гэдэг найзтай хамт сурч байсан юм билээ. Анна намайг санал болгосон билээ. Ариунаа Сүри миний зургийг үзээд таалагдсан учраас надтай цахимаар холбогдсон.

-Тэгвэл загвар зохион бүтээгч Ариунаа Сүригийг өөрийнхөөрөө тодорхойлооч гэвэл?

-Анх Ариунаагийн загварыг фэйсбүүк хуудаснаас нь харж байсан. Ирээд өмсөж үзэхэд маш их таалагдсан. Зарим загвар өмсөгчдийн хувцасыг энийн үед өмсөх боломжгүй байдаг. Харин Ариунаагийн загварууд монголын соёл, орчин үеийн загвар хоёрыг төгс агуулж, энгийн үед ч өмсөөд явах боломжтой байсан нь сэтгэлд маш их нийцсэн. Мөн загвараас гадна материал маш сайн. Энэ эрч хүчээр явбал  Ариунаад маш том ирээдүй байна. Герман, Японд хувцасаа зардаг гэж сонссон. Ялангуяа Берлинд өмсөд маш тохиролмжтой хувцаснууд байсан.

-Монголд загварын шоунд оролцооч гэсэн саналыг хэрхэн хүлээж авч байв?

-Заримдаа хүмүүс чамайг загварын шоундаа оруулна гэж ярьж л байдаг. Ер нь тиймэрхүү найдваргүй хүмүүс загварын салбарт бий. Харин Ариунаа Сүри өөрөө надтай харьцаж, ярьсан нь итгэл төрүүлсэн. Вэбсайтаар нь орж үзэхэд байнга шинэчлэгдэж байсан нь найдвар төрүүлсэн. Тэгээд ирэхийнхээ өмнө монголын талаар интернэтээр мэдээлэл авсан. Сайхан байгальай,  говьтой. Загварын ертөнцөд нь “Мiss Mongolia” гэдэг томоохон тэмцээний зохион байгууллагддаг юм байна гээд л.

-Загвар өмсөгчидтэй бэлтгэл хийсэн гэсэн. Монголын загвар өмсөгчид чадвар ямар түвшинд байна гэж харж байна вэ?

-Өчигдөр Монголын загвар өмсөгчидтэй хамт бэлтгэл хийсэн. Өндөр охид, хөвгүүд ирэхэд их гайхсан. Зарим залуус нь надаас бараг өндөр. Тэдгээр залуусаас содон төрхтэй онцгойрсон хэдэн охидууд байсан. Тэднийг Парис, Лондон гэх мэт томоохон загварын хотуудын  агентлаглагууд шууд л авахаар гоё царайтай, гоё биетэй охидууд байсан нь нүдэнд их туссан. Монголын загварын салбар хөгжиж байгаа гэдгийг харж байна. Энд анх ирээд “Made in Mongolia” гэсэн бичигтэй Монгол брэндүүд байгааг хараад  их гайхсан. Миний бодлоор энэ салбар хөгжих бүрэн боломж байна. Учир нь савхи, кашмер, нэхий гэх мэт  материал байна, оёдог хүмүүс нь байна.  Тиймээс  дэлхийн зах зээлд гарахад ямар ч асуудал байхгүй юм шиг санагдаж байна. 

-Анх хэрхэн модель болж байсан түүхээсээ хуваалцаач. Таны содон төрх загварынхны анхаарлыг их татдаг юм билээ?

-Би бага байхдаа ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан. Ээж минь ажил хийдэг байсан боловч цалин нь тийм хангалттай байдаггүй байлаа. Би спортод их дуртай. Бүр  энэ чиглэлээр сурдаг байсан. Гэтэл нэг өдөр гудамжаар явж байхад нэг агентлагаас хүн ирээд намайг “Чи моделийн чиглэлээр ажиллах уу” гэсэн. Тэгээд л би загварын ертөнц рүү орсон доо. Тухайн үед би 19 настай байлаа. Тэр үед одоогийнхтой адил цахим хуудас, фэйсбүүк гэж байдаггүй байлаа. Харин одооний моделиуд  танилцуулгаа цахимаар явуулаад л их амар бас нээлттэй болж. Одоо миний хувьд дэлхийн томоохон тайзнаа алхаж байна.  Надад маш олон сайхан саналууд ирж байна.

-Лондон, Парисын загварын долоо хоногуудад оролцож байсан гэсэн. Эдгээр томоохон загварын шоунд орохын тулд моделиудад ямар шаардлага тавьдаг вэ? 

-Лондон, Парис, Берлиний загварын долоо хоногуудад оролцоход сайхан байдаг. Ерөнхийдөө загвар зохион бүтээгч нар загварын агентлагуудтай холбогдоод моделиудаа захиалчихдаг. Тэр нь хямдхан байдаг.  Сүүлд гэхэд Берлиний алдартай загвар зохион бүтээгчийн шоунд оролцсон. Гурван жилээр гэрээ хийсэн. Ер нь ямар ч загварын шоунд ерөнхий шаардлага нэг шаардлага тавьдаг нь алхалт.  Намхан байна уу, өндөр  байна уу ямар ч гутал  өмссөн алхаж л байх.  Өөрөөр хэлбэл тайзан дээр юу ч тохиолдсон алхаж байх ёстой.  Парисын загварын долоо  хоногт маш туранхай моделиудыг авах сонирхолтой байдаг. Сүүлийн үед Берлиний загварын долоо хоног Олон улсын тавцанд нэр хүнд нь өсөхөө больсон. Тийм учраас би Парис, Лондонгийн загварын долоо хоногт их оролцож байгаа.

-Говь-Алтай аймагт зураг авалтад оролцоод ирсэн гэсэн. Монгол орон  ямар санагдсан бэ дахин ирэх үү?

- Говь-Алтай явах зам маш хол байсан ч гайхалтай байсан. Тал газар байснаа гэнэт өндөр өндөр уулнууд гарч ирээд л. Гэнэт тэмээ гарч ирээд, бас цас гараад,  тал дээр ганцхан гэр зэрэг маш сонирхолтой аялал болсон. Замдаа авсан бүх зураг, видеогоо аялах дуртай найзууддаа үзүүлсэн. Бүгд гайхалтай юм байна. Ирэх зун заавал Монгол явах ёстой юм байна гэцгээж байна лээ.  Би ч гэсэн найзуудтайгаа ирэх зун ирэх бодолтой байгаа.

-Монгол моделиудын хувьд оройтож гэр бүл зохиох хандлагатай байдаг. Харин өөрийн тань хувьд найз залуутай юу?

- Манай аав, ээжийн үед 20 гараад л хүүхэд гаргаж гэр бүлийн амьдралаа эхлүүлдэг байсан. Одоо бол ажлаасаа болж гэр бүлийн амьдралаа хойшлуулдаг болсон. Миний хувьд найз залуутай. Би гэр бүл зохиож хуримаа хийж, сүйт бүсгүй болохыг мөрөөддөг. Гэхдээ би гэр бүлтэй болно гээд ажлаа хойш нь тавьдаг хүн биш. Тэгэхээр одоогийн байгаа харилцаандаа сэтгэл хангалуун байна. Энэ харилцаа маань цаашид үргэлжлэх байх гэж найдаж байгаа.

-Баярлалаа. Амжилт хүсье. Ирэх зун заавал найзуудтайгаа Монголоор аялаарай.

-Тэгэлгүй яахав. Мэдээж ирэх зун заавал ирэх болно.

 

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Б.Пагмаа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Thena
Inmrofation is power and now I'm a !@#$ing dictator. http://ckikrp.com [url=http://onhepnvxtql.com]onhepnvxtql[/url] [link=http://mxrmlxux.com]mxrmlxux[/link]
2016/04/21 103.17.108.42
Nodin
I can already tell that's gonna be super <a href="http://sxqfbmloo.com">helflup.</a>
2016/04/21 103.17.108.42
Nodin
I can already tell that's gonna be super <a href="http://sxqfbmloo.com">helflup.</a>
2016/04/21 103.17.108.42
Nodin
I can already tell that's gonna be super <a href="http://sxqfbmloo.com">helflup.</a>
2016/04/21 103.17.108.42
Libby
Thought it wo'ndlut to give it a shot. I was right. http://cfpdnkxagq.com [url=http://mdwwnqqo.com]mdwwnqqo[/url] [link=http://udrdgtr.com]udrdgtr[/link]
2016/04/20 103.17.108.42
Vianca
Shoot, so that's that one <a href="http://lckpiyksr.com">supospes.</a>
2016/04/20 103.17.108.42
Cheyanna
This arcilte went ahead and made my day.
2016/04/19 103.17.108.42
Sundance
There are no words to describe how bocaoidus this is.
2016/04/19 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 82