8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-04-06 09:02:22

ХОНЬ - (3/21-4/19)

Баяр хөөртэй, урам зоригтой байвал амжилтанд хүрнэ. Эд зүйл худалдаж авах гэж байгаа бол хойшлуулсан нь дээр. Төлөвлөгөө зохиох, бичиг баримтад гарын үсэг зурахад таагүй. Хулгай дээрэмд өртөх, хуурч мэхлэгдэх магадлал буй тул болгоомжтой байгаарай.

ҮХЭР - (4/20-5/20)

Ухаалаг, хүлээцтэй байх өдөр. Бусадтай харьцахдаа хянуур байж, бусдын тавьсан саналыг болгоомжтой ханд. Учир нь сөрөг нөлөөнд автаж, буруу алхам хийх магадлал их байна. Хэн нэгэн таныг хуурч мэхлэн өөрийн ажлыг амжуулах бодолтой байна. Хулгай дээрэмд өртөх, эд зүйлээ гээхээс болгоомжил.  

ИХЭР - (5/21-6/21)

Мэдээллийн чиглэлийн үйл ажиллагаанд сайнгүй өдөр. Онцын шаардлагагүй бол эмчид очих хэрэггүй, мөн машин тэргээ засуулах гэвэл бүтэл муутай болж магадгүй. Хэрвээ чухал уулзалт, ажил хэрэг төлөвлөсөн бол цагаасаа хоцрохгүйн тулд эртхэн гараарай. Хувийн амьдралын хүрээ ч тайван бус байна. Таны хүсэн хүлээсэн романтик учрал төвөг учруулна.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Чухал шийдвэр гаргах, холын аянд гарахад тохиромжтой өдөр. Шинэ хүмүүстэй танилцаж сэтгэл санаагаа сэргээх нь танд ашигтай тул найз нөхөдтэйгээ хамт бай. Ганцаардах, гуньж гутрахад таагүй нөлөөтэйг анхаар.

АРСЛАН - (7/23-8/22)

Энэ өдөр зөн билиг хурцдана. Тиймээс сэтгэл оюуны үйл ажиллагаатай холбоотой ямар ч ажил амжилттай, зөв хэрэгжинэ. Сүм хийдэд очиж, мөргөл залбирал үйлдэх, засал ном хийлгэх нь үр дүнтэй байна.

ОХИН - (8/23-9/22)

Шийдэмгий байж, идэвхитэй ажиллавал амжилтанд хүрнэ. Ямар ч ажлыг барьж авахдаа эргэлзэх хэрэггүй. Ажилдаа санаачлагатай бүтээлчээр хандаж, өвөрмөц содон шийдлүүдийг ашигла. Бие хамгаалах урлаг, спортоор хичээллэвэл бие сэтгэлийг эрүүлжүүлнэ.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Аливаа эхлэлд сайн. Ялангуяа арга хэмжээ, уулзалт, хүлээн авалт зохион байгуулахад тохиромжтой. Хувийн санаачлага, шинэ үзэл бодол бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Эрч хүч ихсэх тул хэрэгтэй зүйлд зарцуул.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Аливааг шинээр эхлэх, идэвхитэй ажиллахад тохиромжтон. Залхуу хойрго байж болохгүй, чухал боломжийг алдана. 15 цагаас хойш эхэлсэн ямар ч ажил амжилгтай хэрэгжинэ. Замд гарах. засвар сэргээх,ажлыг эхлэх, чухал шийдвэр гаргахад сайн. Шинэ ажилд орох, уулзалт зохион байгуулах, бичиг баримтад гарын үсэг зурахад сайн.

НУМ - (11/22-12/21)

Мэдрэмж хурцдах өдөр. Мэргэ төлгө тавиулвал үнэн бууна, зөгнөл заавал биелнэ. Ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлж зөгнөгтүн. Шинээр ажил төрөл эхлэх. мэдээлэл солилиох, туршлага судлахад ээлтэй сайн.

МАТАР - (12/22-1/19)

Шинэ содон санаа төрнө. Та түүнийг аль болох хурдан хэрэгжүүлж хийхийг хүснэ. Бүтээлч нөөцөө нээн илэрхийлэхэд тохиромжтой. Та илүү дайчин болж, аз сорихоос ч хулчийхгүй. Ажил албандаа амбийцтай хандана. Гэхдээ амбийц, романтик мөрөөдөл өөрөө аяндаа биелчихдэггүй гэдгийг санах хэрэгтэй.  

БУМБА - (1/20-2/18)

Бусадтай харилцах эрэлт ихэсч, та илүү мэдрэмжтэй болно. Та өдрийн турш хүмүүстэй уулзаж, хэлцэл тохироо хийнэ. Хуучны түнш буюу найз таньтай гэнэт холбогдож болзошгүй. Та ямар нэгэн мэдээлэл хайж байгаа бол, эсвэл хэн нэгэнтэй уулзах чухал хэрэгцээ байгаа бол тохиромжтой өдөр. Шинэ зүйлд суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, танин мэдэхүйн хүрээгээ тэлэхэд сайн.

ЗАГАС - (2/19-3/20)

Сэтгэл санаагаа ариусгах, мөргөл бясалгал үйлдэх, хүсэл мөрөөдлөө бурханд айлтгах үйлд сайн. Өнгөрсөн амьдралаа эргэн нэг харж, сайтар цэгнэж үз. Гэр орондоо санаа тавь. Хамтын ажиллагаа үр дүн муутай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment