Яг одоо чуулганаар Төсвийн тодотголын хуулийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төсөлтэй хамт зарим төрлийн татварыг үе шаттай нэмэх, тэтгэврийн насыг уртасгах зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх, автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх, суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх, нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Бид энэ талаарх мэдээ мэдээллийг “Тонуулч татварын эргэн тойронд” булангаараа хүргэх болно.
Зургаан төрлийн татвар нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна
2017-04-06 10:46:25