Өнгөрсөн хоёр дугаар сард ОУВС- тай хийсэн хэлэлцээрийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийж байсан билээ. Тухайн үед 6-7 татварыг нэмнэ талаар ярьж байсан. Тэгвэл өнөөдрийн чуулганаар уг татваруудыг нэмэх асуудлыг хэлэлцэж байна.
-НИЙТДЭЭ 6-7 ТӨРЛИЙН ТАТВАРЫГ НЭМНЭ-
Хэлэлцээрээр Төсвийн бодлогын хүрээнд,
-Шатахууны онцгой албан татварын өмнөх бууруулалтыг буцаах
-Хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэгдүүлэх,
-НДШ, ЭМДын шимтгэлийг 2018 оноос тус бүр нэг хувиар нэмэгдүүлэх
-Автомашины насжилтаас хамаараад татварыг нь 3-15 хувиар нэмэгдүүлэх
-Архи, тамхи, согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлэх
-Хадгаламжийн хүүгийн орлогод татвар тооцох /2017.04.01-нээс/
-Импортын тамхинд 30 хувийн татвар ногдуулна тухай Сангийн сайд мэдээлэл хийж байна. Чуулганаар хэлэлцэж уг татваруудыг нэмэх эсэхийг шийднэ.