Би лав худлаа төсөв баталж чадахгүй
Чуулган үргэлжилж байна...
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Оффшорчдыг эрэн сурвалжлах уу, монголд яаж эргэн татах вэ?
Б.Чойжилсүрэн: Оффшорчдыг эрэн сурвалжлах уу асуудлыг Хуульзүй, дотоод хэргийн сайд таньд бичгээр өгнө.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: -Бондын төлбөр төлөхдөө тулгаад, олигтой зүйл тохироогүй хөтөлбөр оруулж ирлээ. Харамсалтай. Нөхцөл байдаал өөр байх үе наймдугаар сараас хэлэлцээд явсан бол арай өөр хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой байсан болов уу гэж үзэж байна. Ойлгомжгүй зүйлүүд байна. Яагаад эдийн засаг 2017 онд унана гэж тооцож байгаа юм бэ. Эдийн засаг унана, уналт үргэлжилнэ гэдгийг та нар яаж тооцож оруулж ирж байгаа юм. Бидний баталж өгсөн дээр 3.6 хувиар өснө гэж оруулж ирсэн. Гол гарц төмөр зам яагаад явахгүй байгаа юм. Гачууртнаас өөр орд байхгүй байгаа юм. Яагаад өмч хувьчлалыг зогсооно гэж ярьж байгаа юм. Юу ч хийхгүй, зээл авна гэсэн ийм төсөв оруулж ирэх бол энэ эдийн засгийн өсөлт чинь -0.5 бишээ түүнээс доошоо явна. Татвар нэмнэ, том төслүүд хөдлөхгүй. Төслүүдийг хөдлөхгүй гэж валютын сантай тохирсон юм уу. Төмөр зам барихгүй гэж тохирсон юм уу. 2017 онд бид нарын баталсан төсөв бол орлого нь өндөр, зарлага нь одоогийн та нарын оруулж ирснээс бага байсан. Орлогыг өсгөөд, зардлыг ихэсгээд ороод ирсэн байна.
2016 онд Засгийн газар гаргаад санхүүжүүлэх ажлаа хийгээгүй, он дамжуулж оруулж ирж байгаа юм.
Яагаад. Хөгжлийн банкны хэлэлцээрийг хийснийг би мэдэж байна. Туйлын хариуцлагагүй хийгээд УИХ 12 цагийн дотор 13 өөрчлөлтийг оруулж ирсэн. УИХ-ын санаачлагаар шүү. Засгийн газрын санаачлагаар биш шүү. Тиймэрхүү маягаар хэлэлцээр хийсэн болохгүй. Баахан хөрөнгө оруулалт нэмсэн байна. Үзэхээр 2016 онд Засгийн газар гаргаад санхүүжүүлэх ажлаа хийгээгүй, он дамжуулж оруулж ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл 2016 оны төсвөө бид тодотгоод батлаад хийж байгаа тэр онд нь хийж дуусгах хуультай. Хийхгүйгээр он дамжуулан оруулж ирж байна. Яагаад. Дүнгийн хэлээд тайлбарыг хэлэх хэрэгтэй.
Б.Чойжилсүрэн:-Хэлэлцээр муу хийжээ гэж Та дүгнэж байна. Таны дүгнэлт таныхаар байх. Шүүмжлэлийг хүлээж авч байна. Гэхдээ таны Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан 2011, 2012 онд хэрэгжүүлсэн байсан Стэндбай хөтөлбөрийг нийт санхүүжилт 280 сая ам.доллар. Тэр үед тулчихсан, өрийн тогтвортой байдал үүсгэх шаардлага гараагүй байсан. Энэ хөтөлбөр бол 5.6 тэрбум ам.долларыг зургаан эх үүсвэрээс бүрдүүлээд хооронд нь санхүүжилтийг босгоход тодорхой хэмжээний цаг орсныг харгалзан үзээч ээ.
ОУВС тэгээд худлаа төсөв баталчих, өсөлтөө хасах болгочих гэж хэлсэн юм байна. Би лав худлаа төсөв баталж чадахгүй.
Түрүүчийн Засгийн газар ОУВС-тай тохиролцож яваад эцсийн мөчид буцсан учраас тус сан Монголчуудыг худлаа хэлдэг гээд итгэл алдарснаас эхний хоёр сарыг өнгөрөөсөн. Валютын сан төсвийн тодотголыг нөөцтэй тодотгочих. Хасах хувьтай байхгүй бол Захирлуудын зөвлөлөөр эдийн засаг нь нэмэхтэй нөхцөлд батлуулахад хэцүү гэсэн учраас -0.2 хувьтай, аль аль талдаа болгоомжтой тооцсон. Өмч хувьчлал явагдана аа. Зургаан аж ахуйн нэгжийг хувьчилна. Төрийг банкыг энэ онд хувьчлахгүй. Том төслүүдийг хөдөлгөнө. ОУВС эрчимжүүл, бүгдийг хөдөлгө гэсэн. Эдийн засагт нөлөөлөх үзүүлэлтийг 2018, 2019 онд нөлөөлөхөөр чиг өгсөн. 2016 онд санхүүжүүл чадаагүй 25.2 тэрбум төгрөгийн санхүүжилт үлдсэн 2017 онд шилжүүлсэн.
Ч.Хүрэлбаатар:-ОУВС тэгээд худлаа төсөв баталчих, өсөлтөө хасах болгочих гэж хэлсэн юм байна. Би лав худлаа төсөв баталж чадахгүй. Эдийн засаг нь эерэг өсөлттэй гарахаар байгаа бол хасах болгочих тэгвэл бид захирлын зөвлөлөөр оруулаад гаргаад мөнгө өгнө гэж хэлсэн юм уу. Тэгэж тал талдаа би биеэ хуураад яахав. Бодитой юмаа бодитойгоор хэлээд, үнэн юм үнэнээр явах шиг сайхан зүйл байхгүй. Би санал нийлэхгүй байна. Тэр он шилжүүлж байгаа хөрөнгө оруулалт чинь 25,2 тэрбум биш шүү, дор хаяж хоёроор үржүүл. Гишүүдэд үнэн бодитой мэдээлэл өгөх ёстой.
Б.Чойжилсүрэн:-Хүрэлбаатар гишүүн хэтрүүлээд дүгнэчих шиг боллоо. Худлаа төсөв батал гэж хэлээгүй ОУВС. Эрсдэлийг тооцож болгоомжтой ханд, нөөцтэй тооц гэсэн. Ер нь санхүүжилтын дүн өндөр байна. Захирлуудын зөвлөлөөр оруулахад эдийн засгийн өсөлт нь нэмэлт байгаа үед тодорхой хэмжээний хүмүүсийн санал шүүмжлэл гарна. Олон талт байгууллага учраас гэсэн зөвлөгөөг өгч байсан. Хэтрүүлэн дүгнэж болохгүй. П.Од