8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ: Засгийн газар өөрөө хэмнэлтийн горимд шилжсэнгүй

2017-04-07 10:28:00

Өчигдөр  чуулганаар Төсвийн тодотголын төслийг хэлэлцсэн. Өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Төсвийн тодотголын төслийг үргэлжлүүэн хэлэлцэх гэж  байна. Хэлэлцэж буй асуудлын талаар АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, “Төсвийн тодотголын төсөлтэй танилцлаа. Энэхүү төслийг АН-ын бүлэг авч хэлэлцээд санал бодлоо нэгтгэж байгаа. Миний хувьд орж ирж байгаа төслийн тодотголыг бүхэлд нь эсэргүүцэж байна. Өнөөдөр ОУВС-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийн дор гаднаас асар их хэмжээний зээл босгож, зээлийн зарцуулалт нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт ААНБ, иргэдийн нуруун дээр үүрүүлэх татварын ачааллыг ихэсгэсэн байна. Энэ нь бодит байдалтай нийцэж байгаа юм уу?

ТӨР ӨӨРӨӨ ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖИХ, ТАНСАГ ЗАРДЛУУДАА ТАНАХ, ИЛҮҮ ОРОН ТООНУУДАА ЦОМХОТГОХ ЗАМААР АСУУДЛАА ШИЙДЭХ БАЙХ ГЭЖ ХАРЖ БАЙСАН.

Харамсалтай нь Засгийн газар өөрөө ямар ч хэмнэлтийн горимд шилжсэн алхам хийсэнгүй. Маш олон сул орон тоо хэвээрээ хадгалагдаж үлдэж байна. Гэтэл өнөө маргаашаа аргацааж өнгөрүүлж байгаа ААНБ, иргэдийн татварын ачааллыг нэмэгдүүлж, 6 нэр төрлийн татварыг нэмэгдүүлж байгаад харамсаж байна.

МАН-ын УИХ болон орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт тусгаснаар өрийг барагдуулна, татварыг нэмэгдүүлэхгүй, цалин тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн танай намын амлалт яасан бэ?

Бид ажил авахад эдийн засаг ийм болсон байсан гэсэн үг жил хэртэй ярилаа. Өнгөрсөн 2012-2016 онд ЗГ-ын Сангийн сайдаар одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны даргаар Ц.Даваасүрэн гээд үндсэндээ төсөв санхүү, эдийн засгийн гол бодлогыг барьж байсан ажлууд дээр байсан. УИХ-ын төсвийн ажлын хэсгийг Б.Чойжилсүрэн ахалж байсан шүү дээ” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment