8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ Сирийн “Исламын улс” бүлэглэлийн байршлуудыг бөмбөгдлөө

2017-04-07 15:03:17

АНУ Сирийн “Исламын улс” бүлэглэлийн байршлуудыг бөмбөгдлөөАНУ Сирийн агаарын нисэх хүчний бааз уруу пуужин харваж, “Исламын улс” бүлэглэлийн байршлуудыг бөмбөгдөж эхэлжээ. Босогчдын хяналтад байдаг Хан Шейхун хотын иргэдийн эсрэг химийн зэвсэг ашиглаж, олон арван хүний тэр дундаа хүүхдүүдийн аминд хүрсэн явдлыг буруушаан АНУ ийм арга хэмжээ авсан байна.

Пентагоны албаны хүний мэдээлснээр америкийн цэргийн усан онгоцноос Сирийн агаарын нисэх хүчний баазыг онилон 50 “Томахок” далавчит пуужинг хөөргөсөн байна. Өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон Сирид Ерөнхийлөгч Башар Ассадын оролцоо шаардлагагүй болсон хэмээн мэдэгдэж, АНУ-ын зүгээс Сирид баримтлах чиг хандлагаа өөрчилж байгааг онцолжээ.

Ерөнхийлөгч Трампын зүгээс Сирид цэргийн үйл ажиллагаа явуулах талаар бодож үзэх болсон талаар ч мэдэгдсэн байна.

“Исламын улс”-ын удирдагчид даваа гарагт тус бүлэглэлтэй тэмцэх эвсэлд нэгдсэн орнуудын энгийн иргэдийн хороохыг исламын шашинтнуудад уриалжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
уншигч-d helehed...
ter tusgaar ulsyn chini agaaryn tsereg orostoi hamtarch himiin zevseg hereglesen yum shdee.chi harin henii gar hul ve?yumaa medej bich!
2017/04/08 31.209.204.28
уншигч
тусгаар улсын агаарын цэргийг бөмбөгдөснийг алан хянагчийг бөмбөгдөв гээд, хэний гар хөл бэ
2017/04/07 49.0.213.54