8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрүүл залуус” аяныг өрнүүлнэ

2017-04-15 13:20:00

“Эрүүл залуус” аяныг өрнүүлнэ

Нийслэлийн засаг даргын 2016- 2020 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, амьдралын зөв дадлыг хэвшүүлж, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг хангах  зорилгоор “Эрүүл залуус” аяны удирдамжийг батлуулан, ажлын төлөвлөгөөг хэлэлцэх уулзалтыг хийжээ.

Уулзалтад  Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар зэрэг долоон агентлаг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, "Глобаль сан", "Мари Стопс" олон улсын байгууллага, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Монголын оюутны холбоо зэрэг төрийн болон төрийн бус 10 гаруй байгууллагууд оролцлоо.

Уулзалтыг Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа удирдаж өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийн тулгамдаж буй голлох эрсдэл болох  гэр бүл төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт, БЗХӨ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, архи, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээ, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг асуудлыг хэлэлцэж, хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл