8o
Улаанбаатар хот
mobile menu

Зүрхний үзлэгт үнэгүй хамрагдах хүүхдүүдийг бүртгэж эхэлжээ

2017-04-19 16:20:00

Энэ оны зургадугаар сарын 18-25 өдрүүдэд П. Н. Шастиний нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр тус эмнэлэгийн зүрхний мэс заслын тасгийн эмч нар болон БНСУ-ын эмч нарын баг, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үзэх юм. 

Үзлэгт хамрагдсан хүүхдүүдээс онц хүнд хэлбэрийн эмгэгтэй, яаралтай мэс засал хийх шаардлагатай хүүхдүүдэд тухайн өдрүүдэд Монгол Солонгос эмч нар хамтран мэс засал хийхээр болсон аж. Үзлэгт хамрагдахыг хүссэн хүүхдүүдийн ар гэрийнхэн дээрх хугацаанд гуравдугаар эмнэлэгийн Зүрхний мэс заслын тасагт хандах юм. Энэхүү үзлэг эмчилгээнд хамрагдахыг хүссэн хүүхдүүдийг бүртгэж эхэлжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл