8o
Улаанбаатар хот
mobile menu

Жулиа Робертс ”Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй”-гээр тодорчээ

2017-04-21 16:09:00

"Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй 2017" өргөмжлөлийг Жулиа Робертс хүртлээ. Алдарт People сэтгүүлээс жил бүр эрэгтэй, эмэгтэй хамгийн хамгийныг шалгаруулдаг бөгөөд Жулиа Робертс 26 жилийн өмнө анхны "Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй" өргөмжлөлөө хүртэж байжээ. Энэ жил тэрээр тав дахь удаагаа энэхүү өргөмжлөлийг хүртэж байгаа бөгөөд өмнө нь хэн ч ийм амжилтыг тогтоож байгаагүй юм. Жулиагийн сайн найз холивудын од Жорж Клуни оны шилдэг эрэгтэйд гардуулдаг "Sexiest Man Alive" өргөмжлөлийг хоёр удаа хүртэж байсан нь эрэгтэйчүүдийн рекорд гэнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Баатар
ㅇмонгголд 1 ирээд баримт кинонд тоглож байсан байх нэг л шонхор шар эмэгтэй байсан шүү
2017/04/21 122.201.24.161