8o
Улаанбаатар хот
mobile menu

Загас: Та ямар ч төлөвлөгөөтэй байсан хувийн дэг журмыг чандлан сахиарай

2017-04-22 12:29:30

Хонь - (3/21-4/19) 
Өнөөдөр шинэ ажил эхэлбэл бүтэлгүйтнэ. Томоохон зүйл төлөвлөх, аян замд гарахад муу. Орон гэрээ цэвэрлэж, хэрэгцээгүй болсон зүйлс, хогноосоо салж гэрийнхээ энергийг сайжруул. Гоо сайхандаа санаа тавьбал үр дүнтэй. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд сайн. 

Үхэр - (4/20-5/20) 
Өөрчлөлт хувьсал, шинэчлэлийн өдөр. Зөн билгээ сонсохгүй бол сонголт хийхдээ алдаж, азтай боломжийг өнгөрөөж магадгүй. Амьдралаа үндсээр нь өөрчлөх алхам хийх, аян замд гарах, шинэ танилтай болоход сайн. 

Ихэр - (5/21-6/21) 
Эелдэг, илэн далангүй, өөрийнхөөрөө байж чадвал та азтай одтой байна. Хэт түрэмгий авир гаргавал боломжоо алдана гэдгийг битгий март. Тиймээс бусдыг дарамталж бус, зөөлнөөр хандан хүссэндээ хүрээрэй. Зөөлөн нь хатуугаа иддэг гэдгийг санаж байвал санасан бүхэн биелнэ.   

Мэлхий - (6/22-7/22) 
Эрч хүчээр тэтгэгдэх өдөр тул сэтгэл санаагаа төвлөрүүлэн эерэг эрчмийг биедээ хүлээн авахад бэлэн бай. Ам тангараг өргөх, чухал бичиг баримтанд гарын үсэг зурахаас зайлсхий. Өнөөдөр бие даан ажиллах, уран бүтээл туурвих, эрүүл мэндийг анхаарахад тохиромжтой өдөр. Садан төрөл, хамаатнууддаа санаа тавь. Чухал мэдээ сонсоно. 

Арслан - (7/23-8/22) 
Эрч хүчээр сэлбэгдэх өдөр. Бусдын хуурамч баг гээгдэж, үнэн дүр нь ил гарна. Та ямар ч ярвигтай нөхцөл байдлын учрыг олж, зохицуулж чадна. Аливааг шинээр эхлэх, хэт идэвхитэй хөөрүү байхаас зайлсхий. Хэл үгээ сайн хянахгүй бол тэмцэл маргаан үүснэ. 

Охин - (8/23-9/22) 
Эрч хүчээр сэлбэгдэх өдөр. Бусдын хуурамч баг гээгдэж, үнэн дүр нь ил гарна. Та ямар ч ярвигтай нөхцөл байдлын учрыг олж, зохицуулж чадна. Аливааг шинээр эхлэх, хэт идэвхитэй хөөрүү байхаас зайлсхий. Хэл үгээ сайн хянахгүй бол тэмцэл маргаан үүснэ. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Чухал ажил эхлүүлэх, том арга хэмжээ зохион байгуулахад сайнгүй өдөр. Гэр орноосоо явахад муу. Засварын, барилгын ажил амжилттай. Орон гэрээ тохижуулах, тавилгаа өөрчлөн сэлгэхэд анхаарах ч, гэрийн энергээ сайжруул. Эрүүл агаарт гарч, эрч хүчээ сэргээгтүн. 

Хилэнц - (10/23-11/21) 
Мэдлэг боловсролын өдөр. Шинэ мэргэжил эзэмших, мэдлэг олж авахад сайн. Харилцаа холбоо өргөжинө. Өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэх, мөргөл үйлдэхэд сайн. Биеэ чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх, гоо сайхны засал хийлгэхэд үр дүнтэй. Дотны хүн анхаарал халамж тавьж баярлуулна. Аялал жуучлалаар явах, замд гарахад сайн. 

Нум - (11/22-12/21) 
Болгоомжтой байх өдөр. Хэт идэвхитэй байвал эрч хүчээ барах тул ачааллаа тохируул. Сэтгэлд таагүй хүнээс хол байхыг хичээ. Худалдаа наймаанд тааруу тул хэрэгцээгүй зүйл худалдан авч, мөнгөе үрэхээс зайлсхий. 

Матар - (12/22-1/19) 
Амар амгалангийн өдөр. Хүмүүсийн сэтгэлгээнд философич хандлага ноёрхоно. Амьдралын мөн чанарт нэвтрэхийг хүсвэл бясалгал хийх, эзотерик ном зохиол унш. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, өр төлбөрөө барагдуулахад сайн. 

Бумба - (1/20-2/18) 
Өнөөдөр шинэ ажил эхэлвэл бүтэлгүйтнэ. Томоохон зүйл төлөвлөх, аян замд гарахад муу. Орон гэрээ цэвэрлэж, хэрэгцээгүй болсон зүйлс, хогноосоо салж гэрийнхээ энергийг сайжруул. Гоо сайхандаа санаа тавьбал yp дүнтэй. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд сайн. 

Загас - (2/19-3/20) 
Та ямар ч төлөвлөгөөтэй байсан хувийн дэг журмыг чандлан сахиарай. Учир нь та өөрөө ч мэдэлгүй эмх цэгцгүй байдал, таагүй нөхцөлийг бий болгоно. Аливаа асуудалд эрүүл саруул сэтгэлгээгээр хандвал үр дүнтэй. Орон гэрээ тохижуулах, эд хогшлоо шинэчлэхэд ээлтэй сайн. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл