8o
Улаанбаатар хот
mobile menu

Орос эмэгтэй 69 хүүхэд төрүүлсэн гэж үнэн үү?

2015-12-31 12:26:00

Нэр нь түүхэнд бичигдэж үлдээгүй Васильевийн анхны эхнэр төрүүлсэн хүүхдийнхээтоогоор дэлхийн үнэмлэхүй рекордыг эзэмшинэ хэмээн үзэж байна. Никольскийн сүмийн хандмаа нараас Москваруу илгээсэн баримтаар, тариачин Федорын эхнэр 1725-1765 онд 16 ихэр, долоон удаа гурван ихэр, дөрвөн удаадөрвөн ихэр төрүүлсэн аж. Нийтдээ 27 удаа төрөхдөө 69 хүүхэд гаргасан байна.

Эмэгтэй хүний бие бялдар байгалийн жамаар ийм олон хүүхэд төрүүлэх чадвартай юу гэсэн асуулт гарч, маргаан ид өрнөх болов. Зарим эрдэмтэн, судлаач орчин үеийн шинжлэх ухааны ачаар эмэгтэй хүн үүнээс илүү хүүхэд төрүүлэх боломжтой болсон хэмээн хэлж байна. Васильевийн эхнэр 40 жилийн дотор 27 удаа хөл хүнд болж амаржсан гэдэг нь 1.4 жил тутамд хүүхэд гаргаж байсан гэсэн үг.

Эмэгтэй хүн байнга ингэж төрөөд, амаржаад байж чадах уу, ийм олон удаа жирэмсэлж чадах уу, хэдэн нас хүртлээ төрж чадах вэ зэрэг олон асуулт гарч байна. Ихэнх эмэгтэй хүн 45 хүрээд жирэмслэх чадваргүй болдог аж. Тэгвэл тариачин Федорын эхнэр бараг 60 хүртлээ жирэмсэлж, хүүхэд төрүүлж байсан бололтой. Энэ үнэн үү, энэ боломжтой юу гэсэн асуултын хариуг эмч, мэргэжилтнүүд хайж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment