УИХ-д суудалтай гурван нам тус бүртээ Ерөнхийлөгчийн сонгуульд сойх хүнээ тодруулахаар ярилцаж байна. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Э.Бат-Үүл, Б.Батбаяр /Баабар/, Р.Амаржаргал, Г.Батхүү, Х.Баттулга, Л.Болд, Б.Жаргалсайхан нар нэр дэвшихээр битүүхэндээ өрсөлдөөд эхэлсэн. Харин МАХН-аас Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулууныг өрсөлдүүлэх хувилбар яригдаж байгаа аж.
Л.Эрдэнэчулууны хувьд 1990 оны үед НҮБ-д байнгын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Монгол Улсын бие даасан байдлыг баталгаажуулж, Монгол, Оросын харилцааг дээд төвшинд хүргэж байсан дипломатч гэдгээр нь нэр дэвшүүлэхээр ярьж буй сурагтай.
МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Л.Эрдэнэчулууныг сойх уу
2017-04-24 15:32:00