\
УИХ дахь МАН-ын бүлэг үдээс өмнө хуралдаж, Зөрчлийн тухай хуулийн төсөл, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна. Эдгээр төслүүдээр бүлгийн гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх аж. Үүнээс гадна МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаар болон сонгуулийн санхүүжилт босгох асуудлаар хэлэлцжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Манай намын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж сонгуулийн хандив цуглуулах Ажлын хэсгийн ахлагчаар намайг сонгосон. Өнөөдрийг хүртэл энэ чиглэлээр хуулийн хугацаа болоогүй учир нэг ч удаа хуралдаагүй. Нэг ч төгрөг цуглуулаагүй” гэсэн юм.