8o
Улаанбаатар хот
mobile menu

Халдварт өвчний дэгдэлт буурчээ

2017-04-25 13:02:15

Улсын хэмжээнд ХӨСҮТ-д энэ сарын 23-ны байдлаар нийт 135 өвчтөн хандсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 дахин буурсан үзүүлэлт ажээ. Одоогийн байдлаар тус төвд нийт 384 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас сүрьеэгийн клиникт 163, халдвартын клиникт 221 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Нийт хандсан тохиолдлын 73.3 хувь нь онош батлагдсанаас 25.3 хувь нь эмнэлэгт хэвтсэн, 74.7 хувь нь гэрээр зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтад орсон аж. Онош батлагдсан тохиолдлын 41.4 хувь нь гэдэсний халдвар, 57.6 хувь нь амьсгалын замын халдвар, нэг хувь нь бусад халдвар эзэлж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл