8o
Улаанбаатар хот
mobile menu

Бэлгийн замын халдварт өвчин тараавал хуулийн хариуцлага тооцно

2017-04-25 16:40:00

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцлээ. Хуралдааны үеэр бэлгийн замын халдварт өвчинтэй холбоотой асуудал дээр гишүүд байр сууриа илэрхийллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь хэлэхдээ "Бэлгийн замын халдварт өвчний тархалт нэмэгдэж байна. Гэтэл хүмүүс оношлуулж, эмчлүүлэхгүй явсаар эрчүүд нь цэрэг татлагын үеэр, эмэгтэйчүүд нь жирэмсний хяналтад орох үеэр илэрч байна. Тиймээс бэлгийн замын халдварт өвчнөө эмчлүүлэхгүй явах, бусдад тараахыг зөрчилд тооцох саналтай байна" гэв.
Үүний хариуд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Эрүүгийн хуулийн төслийн 15.6 дугаар зүйлд бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдол вирус халдаахыг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл Н.Оюундарь гишүүний ярьж байгаа асуудал бол Эрүүгийн хууль тогтоомжоор зохицуулагдсан харилцаа” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл