8o
Улаанбаатар хот
mobile menu

Дуучин МУСТА Э.Чулуунчимэг уран бүтээлийн 3 дахь хүүхдээ өлгийдлөө

2017-04-27 10:49:20

-“Зүгээр л инээмсэглэ” цомгийн баяр боллоо-

Нийтийн дууны эрхэмсэг бүсгүйчүүдийн нэг Э.Чулуунчимэг бие даасан уран бүтээлийн 3 дахь цомгоо өлгийдөн авлаа. Тэрээр энэ удаа найман настай балчираас 80 настай буурал хүртэл аялаж, даган дуулж буй “Зүгээр л инээмсэглэ” дуугаараа цомгоо нэрийджээ. Хүүхэд байхаасаа урлагт хөл тавьсан тэрээр оюутан ахуй цагтаа “Санаандгүй учирсан дурлал” цомгоо гаргаж байсан бол 2016 онд “Сэтгэлийн зурвас” хэмээх хайрын дууны цомог өлгийдсөн. Уран бүтээл төрөх нь хүүхдээс ялгаагүй хэмээн урлагийнхан ярьдаг. Тэгвэл түүний уран бүтээлийн 3 дахь хүүхдийг фэнүүд нь хамтдаа өлгийдөж Hi-Fi CD shop-д хайртай дотны дуучинтайгаа цомгийн баярыг нь тэмдэглэлээ. 5 сарын 2-нд төрсөн өдрөө үзэгч түмэнтэйгээ тэмдэглэх гэж буй дуучин бүсгүй өнөөдөр тун ч эрч хүчтэй харагдаж байлаа. Түүний “Зүгээр л инээмсэглэ” цомогт төрөл бүрийн сэдэвтэй уран бүтээлүүд багтсан бөгөөд амьдралын өөр нэгэн өнгө гэрлийг сонсогчдод мэдрүүлэхийг зорьжээ.  Чамд чам шиг дурлахсан, Дээшээ морил, Сэтгэлийн зурвас, Бусдын зүрх зэрэг сонсогчдоос өндөр үнэлгээ авч буй дуунууд шинэ цомогт нь багтжээ. Мөн охид бүсгүйчүүдийн аялан, сонсох дуртай болсон “Зүгээр л инээмсэглэ” дуу понаграммтайгаа багтсан тул та өөрөө ч дуулах боломжтой юм байна.

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Цээгий
Дайчин мундаг бусгуй юмаа
2017/04/28 202.9.40.5
Цэцэг
Амжилт
2017/04/28 202.9.40.5
орхон
Үсэндээ ач хллбогдол өгөхгүй дээ урлагийн хүн шүү дээ биеэ .авч явах.тал дээр жаахан ..тиймэрхүү юм шигээ
2017/04/28 202.9.42.101
дуулал
Залуу хүн ҮСЭЭ янзлах хэрэг.тэй шүү дээ ийм чухал арга хэмжээнд
2017/04/28 202.9.42.101
Usa
Goy, chadaltai mundag busguid az ,amjilt huseye. Chi buhniig chadnaa. Goy umo.
2017/04/27 76.16.174.6
seegii
bayr hurgei doromjluulah tusam 7 burhan shig gylalzaarai
2017/04/27 103.23.51.4
Yran byteelch ard tymen hoyoriin setgeliin holboo her oir baina,ter agyy!!!
Mongoliin orchin chagiin dyynii yrlagiin byteelch bysgyi gej yzdeg yum!ene bol reklam bys?hymyynii byteelee olondoo delgej yzyylej baigaa syrtalzilgaa ch helj bolno!yg ni yran byteelch ard irgediin se
2017/04/27 148.60.92.227
Оюу
Өөрийгөө хэт рекламдаж хэрэггүй шүү даруу байх нь зүгээр шүү
2017/04/27 43.228.131.44
  • Recent
  • Most Read
  • Most Comment