8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-04-28 10:31:04

Хонь - (3/21-4/19) 
Ойлгомжгүй бүхэн тодорхой болно. Өнөөдөр хүрээлэн буй бодит орчин таны мөн чанарыг илэрхийлж, таны сэтгэлийн гүн дэх бүхий л эмзэг асуудлыг уудлан харуулна. Оюуны хөдөлмөр эрхлэх, ном зохиол бичих нь ашигтай төдийгүй танд сэтгэлийн таашаал эдлүүлнэ. 

Үхэр - (4/20-5/20) 
Шинэ содон санаа төрнө. Та түүнийг аль болох хурдан хэрэгжүүлж хийхийг хүснэ. Өөрийн бүтээлч нөөцийг нээн илэрхийлэхэд тохиромжтой. Өдрийн энергийн нөлөөгөөр илүү дайчин болж, аз сорихоос ч хулчийхгүй. Ажил албандаа амбийцтай хандана. Гэхдээ амбийц, романтик мөрөөдөл өөрөө аяндаа биелчихдэггүй гэдгийг санах хэрэгтэй. Бусдад үнэлүүлэхийн тулд мөнгө зарцуулна. 

Ихэр - (5/21-6/21) 
Чухал асуудлыг шийдвэрлэхэд таагүй өдөр. Тайван байхыг хичээ, учир нь биеийн эсэргүүцэл сул байна. Шинээр ажил эхлэхэд таагүй авч ирээдүйн ажлаа төлөвлөхөд таатай. Хэн нэгний ятгалгад автан алдахаас сэрэмжил. 

Мэлхий - (6/22-7/22) 
Санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд ээлтэй өдөр. Өр төлбөр, өглөг авлагаа барагдуулахад сайн. Шударга ёсыг эрхэмлэн, зүтгэлтэй ажиллавал амжилтанд хүрнэ. Уран бүтээл туурвигчид, дархчууд, зураач нар, зохиолч яруу найрагч нарт уран бүтээлийн онгод ирж, ихийг туурвина. Шинэ мэргэжил эзэмших, суралцахад ээлтэй. 

Арслан - (7/23-8/22) 
Шийдэмгий байж, идэвхитэй ажиллавал амжилтанд хүрнэ. Ямар ч ажлыг барьж авахдаа эргэлзэх хэрэггүй. Ажилдаа санаачлагатай бүтээлчээр хандаж, өвөрмөц содон шийдлүүдийг ашигла. Бие хамгаалах урлаг, спортоор хичээллэвэл бие сэтгэлийг эрүүлжүүлнэ. 

Охин - (8/23-9/22) 
Энэ өдөр зөн билиг хурцдана Тиймээс сэтгэл оюуны үйл ажиллагаатай холбоотой ямар ч ажил амжилттай, зөв хэрэгжинэ. Сүм хийдэд очиж, мөргөл залбирал үйлдэх, засал ном хийлгэх нь үр дүнтэй байна. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Идэвхи чармайлттай хүн амжилтанд хүрнэ. Азаа сорих, шийдвэр гаргахдаа дотны хүнтэйгээ зөвлөөрэй. Үзэл бодлоо бусдаар дэмжүүлэх, шудрага зүйлийн төлөө тэмцэхэд сайн. Мөнгөтэй холбоотой аливаа асуудал нааштай шийдвэрлэгдэнэ. Холын аянд явах, туршлага судлах, гэрээ хэлцэл хийхэд ээлтэй. 

Хилэнц - (10/23-11/21) 
Бүх талаар сайн өдөр. Санасан бодсон бүхнээ ажил хэрэг болгох боломж бүрдэнэ. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ найз нөхөдтэй болох, барилгын буюу ажлын эхлэл суурийг тавихад сайн. Гадаад хэл эхлэн суралцах, хэл соёлын судалгааны ажил эрхлэхэд ээлтэй. Оюуны хөдөлмөр эрхлэгчид, судалгааны салбарынханд үр бүтээлтэй. 

Нум - (11/22-12/21) 
Сэргэлэн цовоо байж, ихийг амжуулах өдөр. Хийсэн бүхэн үр ашигтай байхыг зааж байна. Тиймээс хуучин эд зүйлээ сэргээн засварлах, орон гэрээ илүү тухлаг болгох, бусдаас тус дэм эрэхэд ээлтэй сайн. Мөн гоо сайханд орох, биеэ чийрэгжүүлэхэд анхаар. Худалдаа ашигтай байна. 

Матар - (12/22-1/19) 
Ухаалаг, хүлээцтэй байх өдөр. Бусадтай харьцахдаа хянуур байж, бусдын тавьсан саналыг болгоомжтой ханд. Учир нь сөрөг нөлөөнд автаж, буруу алхам хийх магадлал их байна. Хэн нэгэн таныг хуурч мэхлэн өөрийн ажлыг амжуулах бодолтой байна. Хулгай дээрэмд өртөх, эд зүйлээ гээхээс болгоомжил.   

Бумба - (1/20-2/18) 
Таны амьдралаас сайн сайхныг хүртэх гэсэн хүсэл эрмэлзэл ер бусаар илэрч болзошгүй. Санхүү мөнгөний асуудалд хянуур ханд. Хэт үрэлгэн байхаас зайлсхийж, үрлэг зарлагаа нарийн төлөвлө. Хэн нэгэн хууль бус аргаар мөнгөжих санал тавина. Яасан ч автаж болохгүй шүү. 

Загас - (2/19-3/20) 
Чухал асуудлыг шийдвэрлэхэд таагүй өдөр. Тайван байхыг хичээ, учир нь биеийн эсэргүүцэл сул байна. Шинээр ажил эхлэхэд таагүй авч ирээдүйн ажлаа төлөвлөхөд таатай. Хэн нэгний ятгапгад автан алдахаас сэрэмжил.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл