8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Бат-Энэрэл хүүд зориулсан хандивын тоглолт болно

2017-04-28 18:04:23

Эгдүүтэй төрх, эвлэгхэн хоолойгоороо үзэгчдийн дунд аль хэдийнэ өөрийн гэсэн сонсогчидтой болсон бяцхан хүү Б.Бат-Энэрэлд зориулсан хандивын тоглолт зохион байгуулагдах гэж байна. 

МУГЖ, дуучин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай”, “Ухаарал” зэрэг дууг тун ч хөөрхөн дуулж олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа бяцхан дуучин маань төрөлхийн харааны бэрхшээлтэй төрсөн ч нэг настайгаасаа сул хардаг болсон гэнэ. Мэргэжлийн эмч нар хүүг зургаан нас хүрэхээс урьтаж мэс заслын аргаар харааг нь сайжруулах боломжтойг зөвлөснөөр Энэтхэг улсад нүдний хагалгаанд орохоор болжээ.

 Хагалгааны зардалд зориулан гэр бүлийнхний зүгээс хандивын тоглолт зохион байгуулахаар болсон байна. Хандивын тоглолт ирэх тавдугаар сарын 20-нд 19.00 цагт МҮЭСТО-нд болох юм. Хандивын аянд зориулан МУГЖ С.Батсүх “Хаан заяатай орчлон” дуугаа Б.Бат-Энэрэл хүүтэй шинэчлэн дуулж, клипжүүлсэн байна. Энэхүү дууг “Мобиком”-ын хэрэглэгчид “Hitone”-доо татаж тоглуулснаар хүүгийн эмчилгээний зардалд хувь нэмэр оруулах юм байна.  Мөн олон нийт бяцхан дуучинд мэлмий хайрлахыг хүсвэл “Хаан” банкны 5005705589 тоот дансанд сэтгэлийн өргөл өргөх боломжтой аж. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Б.Сэлэнгэ
Батсүх гавъяатдаа баярлалаа. Та үнэхээр хүнлэг сайхан бурханлаг сайхан үйлс бүтээж байна. Түмний хайрыг хүлээсэн энэ хүү хурдан хараа ороосой . Дууг чинь татаж авна аа . сонсоод уйлсан шүү .
2017/05/01 66.181.160.70
Zochin
Burhan urshuug byattsgan hvvg. Ene 2 usnii dusal shig adilhan yumaa
2017/05/01 66.181.188.213
Зочин
Бурхан өршөөг
2017/05/01 103.229.120.212
зочин
Миний дүү цаашдаа улам сайн дуучин болоорой
2017/05/01 202.21.118.174
gerel
Uneheer hair hurem hoorhom byatshan amitan.togloltiig ni zaabal uznee.
2017/04/29 103.57.93.209
01
hurdan edgeed horwoog buheld n harj awyasaaraa ulam gyalalzaarai duu mini
2017/04/28 202.179.24.143
зочин
Овт шаар данстай 20хулгай нараас энэ хүүд эмчилгээ хийхэд тусламж дэмжлэг үзүүлчих сэтгэлтэй хулгайч байгаа болов уу.хөөрхөн хүү авъяас чамд тусална бурхан өршөөг
2017/04/28 103.212.117.221