8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүрд эргүүлэх эрх таны гарт ирлээ

2017-05-01 10:05:03

ХОНЬ

Сүүл үед “галзуу хулгана” дээр суучихсан юм шиг л савлагаатай байсан та энэ долоо хоногт амар амгалан, тайвшралыг мэдрэх болно. Аливаад уужуу тайван хандаж, олон асуудлыг нааштай шийдэж чадна. Зорилгоо ухамсарлаж, бүгдийг хурдан түргэн шийдэх гэж хүчлээд хэрэггүй. Бүх зүйл болдгоороо болж өнгөрнө. Амралтын өдрүүдэд таны хайр дурлалын мэдрэмж онцгой сэргэх болно

ҮХЭР

Бусдын сэтгэл хөдлөл, байгаа байдал таныг багагүй бухимдуулсан долоо хоног өнгөрсний эцэст та одоо нөхцөл байдлыг гартаа авах цаг ирлээ. Эргэлзэж, тээнэгэлзэж байсан зүйлсээ нэг тал руу нь шийдэж, хэн нэгнээс хараат бус, бие дааж шийдвэр гаргаарай. Та дотроосоо гэрэлтэж, гоо үзэсгэлэнгээ гайхуулах болно. Удаан уулзаагүй эртний танилтайгаа таарах бололтой. Амралтын өдрүүдийг салхинд гарч, элдэв бухимдалгүй тайван сайхан өнгөрүүлэхийг хичээгээрэй.

ИХЭР

Хүрд эргүүлэх эрх таны гарт ирлээ. Өнгөрсөн хугацаанд эргэлзээ давамгайлж байсан бол одоо та асуудалд үнэлэлт, дүгнэлт хийж, эргэн тойронд юу өрнөж байгааг анзаарах сөхөөтэй болох нь. Бүтээлч чанар сайжирч, ажлын амжилтаа ахиулах боломж тохионо. Долоо хоногийн сүүлчийн өдрүүдийг гэртээ, амар тайван өнгөрүүлэхийг хичээгээрэй.

МЭЛХИЙ

Ажилтай холбоотой бүхэн залхмаар санагдаж байна уу? Шантрах хэрэггүй. Од эрхсийн байрлалаас шалтгаалсан энэ түр зуурын тавгүй байдал энэ долоо хоногт замхран арилах болно. Амжилт, карьераа ахиулж, ажилдаа албан тушаал ахидаггүй юм гэхэд албан бус хүрээнд нэр нөлөөгөө сайжруулж чадна. Найз нөхөдтэйгээ уулзаж, хөгжилд. Өөрийгөө завгүй байлгаж, хийж буй зүйлээсээ аз жаргалыг мэдрэх гэж хичээгээрэй. Амралтын өдрүүдийг зөвхөн өөртөө зориул.

АРСЛАН

Санхүүгийн зөн совиндоо итгэ. Ажлын амжилт таагүй байсан ч өөртөө итгэ. Өөдрөг санаа бодолтой байж, эргэн тойрны хүмүүстээ өөрийгөө мэдрүүл. Баярласан, тээнэгэлзсэн мэдрэмж аль аль нь давамгайлах долоо хоног байх болно. Олон нийтийн арга хэмжээнээс татгалзах хэрэггүй, танд ямар нэг байдлаар үр өгөөжөө өгөх болно.

ОХИН

Өнгөрсөнтэйгээ эвлэрээд, амьдралдаа цоо шинэ түүхий хуудас нээхдээ бэлтгээрэй. Эртнээс бодож байсан ч эцэслэн шийдэж чадалгүй явсан асуудлуудаа энэ долоо хоногт нэг тийш нь шийд. Цоо шинэ хүмүүстэй танилцаж, шинэ харилцаа үүсгэх бололтой. Шинэ бүхэн муу гэсэн үг биш, өөртөө итгэ. Амралтын өдрүүдийг өөртөө зориулж, авахаар төлөвлөж байсан томоохон эд зүйлсээ амжуулж аваарай.

ЖИНЛҮҮР

Та мэдээж маш уужуу тайван хүн. Харин тэвчээрийн хязгаарыг тань шалгах хэд хэдэн үйл явдал тохиох бололтой. Эргэн тойрны хүмүүсийн ааш аяг танд төвөг удаж магадгүй. Итгэж явсан хүн тань итгэл алдаж ч мэднэ. Санхүүгийн хувьд хянуур, болгоомжтой байгаарай. Өөртөө амралт өгч, өөрийн гэсэн орон зайд тайван амрахыг хичээ. Харин амралтын өдрүүдээр хонх цохих боломж танд ирнэ. Азын сугалаанд оролцоод нэг үзээрэй. Юмыг яаж мэдэх билээ.

ХИЛЭНЦ

Ажилтай холбоотой бүхэн аажим аажмаар сайжирна. Таны хайр дурлалын харилцаа ч хамгийн сайхан үе дээрээ байна. Романтик сэрэл мэдрэмж дээд цэгтээ хүрч, тэнгэрт хөвж яваа мэт гайхалтай долоо хоног таныг хүлээж байна. Хэрэв та хостой бол түүнийгээ хайрлан халамжилж, цаг заваа түүнд харамгүй зориулаарай. Эртний танилтайгаа таарах бололтой. Санхүүгийн хувьд хянамгай байхыг зөвлөж байна.

НУМ

Ганц бие нумынхан санамсаргүй байдлаар онцгой нэгэнтэй учирч магадгүй. Бүтээлч санаа болгоноо тэмдэглэн авч, ажил хэрэг болгохыг хичээгээрэй. Эртнээс төлөвлөж байснаараа өчүүхэн төдий зүйлсээр ч болов гэрээ чимэглэж, өөртөө тав тухтай орчин бүрдүүл. Пүрэв, баасан гаригт ажилдаа онцгой амжилт гаргана. Найз нөхдөөрөө дамжуулж шинэ хүмүүстэй танилцаж, өөрийгөө бишрүүлэх завшаан тохионо. Олон нийтийн арга хэмжээнээс татгалзах хэрэггүй.

МАТАР

Энэ бүх кино шиг үйл явдлууд хэзээ дуусах вэ гэж та бодож байна уу? Багагүй хугацаанд сэтгэл амар байж чадаагүй та одоо жинхэнэ тайвшралыг мэдрэх болно. Гэр бүл, гэр оронтой холбоотой асуудлууд аяндаа шийдэгдэх болно. Бүтээлч, уран сайханч санааг урамшуулах долоо хоног. Санаанд орсон бүхнээ бодит ажил болгох гээд хичээгээрэй. Үр дүн нь гайхалтай байх болно.

ХУМХ

Холбоо харилцааны тал дээр таагүй байсан зүйлс эцэстээ шийдэгдэх нь. Хэн нэгэнтэй маргалдаж, тааламжгүй харилцаатай байсан бол хоёр биенээ ойлгох гэж оролдоод үзээрэй. Гөжүүдлэх хэрэггүй. Санхүүгийн хувьд тааламжтай долоо хоног байх болно. Зөн совиндоо итгэ. Хайртай, дотнын хүмүүстэй анхаарал халамж тавиарай.

ЗАГАС

Санхүүгийн ээдрээт байдал, төсөөлж төлөвлөөгүй элдэв арга хэмжээ таныг зовоохооргүй боллоо. Та хаана зогсож байгаагаа ойлгож, орлого, зардлаа бодитоор тооцоолсноор хүндрэлийг төвөггүй давах болно. Өөртөө итгэх итгэл нэмэгдэж, үүнийг дагаад олон зүйлд та амжилт олох болно. Нийтэч байж, шинэ хүмүүстэй танилц.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл