8o
Улаанбаатар хот
mobile menu

Охин: Идэвхи санаачлагатай байвал амжилтад хүрнэ

2017-05-02 09:06:22

ХОНЬ - (3/21-4/19)

Аз сорихоос буцдаггүй, дайчин, эрч хүчтэй хүмүүс амжилтад хүрнэ. Чухал арга хэмжээг зохион байгуулах, шударга зүйлийн төлөө тэмцэхэд ээлтэй сайн.

ҮХЭР - (4/20-5/20)

Өнөөдөр шинэ ажил эхлэбэл бүтэлгүйтнэ. Томоохон зүйл төлөвлөх, аян замд гарахад муу. Орон гэрээ цэвэрлэж, хэрэгцээгүй болсон зүйлс, хогноосоо салж гэрийнхээ энергийг сайжруул. Гоо сайхандаа санаа тавьбал үр дүнтэй. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд сайн


ИХЭР - (5/21-6/21)

Хянуур, ухаалаг байх өдөр Бусадтай зөрчилдөх, маргалдах магадлалтай. Мөн хайнга байдлаасаа болоод бэртэж гэмтэхээс болгоомжил. Сэтгэл санаагаа өөдрөг, зөв байлгаж чадвал аливаа хэрэг санасанчлан бүтнэ. Алдаа дутагдал гаргалаа ч бухимдах хэрэггүй, гарах гарц, засах арга замыг хайгаарай. Хичээл зүтгэл гаргасан бүхэн амжилтад хүрнэ


МЭЛХИЙ - (6/22-7/22)

Танин мэдэх эрмэлзэлтэй байх нь амжилтын үндэс билээ. Өнөөдөр энэ чанар онцгой чухал байна. Юмсын учир зүйг олох гэсэн оролдлого бүхэн бүтэмжтэй байхын зэрэгцээ танд мэдлэг турщлага нэмнэ Амраг тань сэтгэл рүү тань өнгийвөл илэн далангүй бай. Шинэ танил буюу шинэ учрал таныг хүлээж байна

АРСЛАН - (7/23-8/22)

Бие болон сэтгэл хямарч болзошгүй. Үдээс хойш байдал дээрдэж, сэтгэл санаа тогтворжино. Санхүүгийн асуудалтай холбоотой сайн мэдээ дуулна. Зарим тань ашигтай наймаа хийнэ. Санхүүгийн баримтуудаа цэгцтэй байлгаж, чухал бичиг баримтад гарын үсэг зурахдаа дахин дахин сайн нягтал.  


ОХИН - (8/23-9/22)

Ирээдүйгээ өөдрөгөөр төлөвлөн сайхнаар төсөөлнө. Бичиг баримтад гарын үсэг зурах, уулзалт зохион байгуулахад ашигтай өдөр . Идэвхи санаачлагатай байвал амжилтад хүрнэ.


ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Чухал асуудлыг шийдвэрлэхэд таагүй өдөр. Тайван байхыг хичээ, учир нь биеийн эсэргүүцэл сул байна. Шинээр ажил эхлэхэд таагүй авч ирээдүйн ажлаа төлөвлөхөд таатай. Хэн нэгний ятгалгад автан алдахаас сэрэмжил.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Өнөөдөр алс хэтээ төлөвлөх, ирээдүйгээ эргэцүүлэн бодоход тохиромжтой өдөр. Зарим хүн шинэ хүрээнд орж, харилцаа холбоогоо өөрчлөхийг эрмэлзэнэ. Энэ нь ямар нэгэн нууц нийгэмлэг, бүлэгт элсэхэд хүргэнэ. Нийгэм, улс төр, шинжлэх ухааны шинэлэг хандлага чиглэлийг илүү шимтэн сонирхох болно. Аливааг хийж эхлэхийн өммө санхүүжилтээ эхлээд шийдэх нь нэн чухал.

НУМ - (11/22-12/21)

Хувь тавилан, үйлийн үрийн нөлөө ихсэнэ. Танд тохиох юм болгон, уулзан учрах хүн бүр ямар нэгэн шижмээр таны үйлийн үртэй холбоотой байна. Тиймээс бүгдийг дүгнэн цэгнэж сургамж авахыг хичээ. Засал ном хийлгэх, бурхан шүтээнд мөргөхөд сайн


МАТАР - (12/22-1/19)
Оюуны хөдөлмөр үр ашигтай байна. Сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, сайн сайхан зүйлийг төсөөл. Сайн таньж мэдэхгүй хүн бэлэг өгвөл авахаас татгалзаарай. Хайр дурлалдаа итгэл алдарсан бол асуудлаа шийдэхэд нэн тохиромжтой.

БУМБА - (1/20-2/18)

Амаргүй санагдана. Өнгөрсөн хугацаанд хийсэн бүх ажлаа дүгнэ. Та эргэн тойрондоо өрнөж буй үйл явдлыг ойлгохгүй, буруу дүгнэлт хийж болзошгүй. Үил хөдлөл, үг яриагаа сайтар хяна, илүү дутуу зүйл ярих нь танд муу. Бусдад мөнгө зээлдүүлэх, бусдаас мөнгө авахыг цээрлэ


ЗАГАС - (2/19-3/20)

Ачаалал ихтэй өдөр. Ажил мэргэжлийн хүрээнд ойлгомжгүй зүйл гарч магад. Сэтгэл түгших, хямрах тул түвшин байхыг хичээ. Аливааг хийж эхлэхийн өмнө алдаа оноогоо сайтар нягтал. Бусдыг уучлах, гэм буруугаа наманчлах, эв эеийг хичээх, ойлголцоход сайн

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл