8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийгмийн эрүүл мэндийн чадавхи бэхжүүлэх сургалт орон нутагт боллоо

2017-05-02 15:31:00

Эрүүл мэндийн яамнаас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, улс орны хэмжээнд хүн амыг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх томоохон хөтөлбөрүүдийг гаргаж, нийтээрээ хөдөлж эхлээд байгаа билээ.

Энэ цаг дор НЭМ-ийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, шинэ мэдээллээр хангах, үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагын багийн хамт олон 21 аймгийг тойрон сургалт, уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн юм.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд анхдагчдын өлгий нутаг Булган аймгаас эхэлж, Орхон, Дархан-Уул аймгуудад зохион байгуулсан бөгөөд “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулах нь” сэдэвт чадавхи бэхжүүлэх сургалтыгнийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтэн, өрхийн эмч, сувилагч нийлсэн 100 гаруй мэргэжилтнүүдэд зохион байгуулав. Энэ үеэр тухайн орон нутгийн онцлогоос хамаарсан орчны эрүүл мэнд, хоол хүнс, эрүүл мэндийг дэмжих чиглэлээрх тулгамдсан асуудлыг тодорхойлж, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан нь сургалтын гол үр дүн байсан юм.

Тус сургалтыг НЭМҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор Б.Цогтбаатар ахалж, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Гантуяа, Хоол судлалын албаны дарга, АУ-ны доктор Ж.Батжаргал, Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадорж, Эрүүл мэндийг дэмжих, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх албаны дарга, АУ-ны доктор О.Нандин-Эрдэнэ, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан Х.Өнөрсайхан нар зохион байгуулсан юм.

Энэ хүрээнд “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан НЭМ-ийн  асуудлууд, хэрэгжиж буй бодлого, хөтөлбөр, зорилтуудыг танилцуулан, хэрэгжүүлэх арга зүйгээр ханган, орон нутагт хэрэгжиж буй НЭМ-ийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнгийн талаар мэдээлэл, туршлага солилцон,  орон нутагт НЭМ-ийн тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэн, үр дүнтэй санаачлага, интервенцийг эхлүүлэхэд туслахыг зорин ажиллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хөх чоно
Хүн амынхаа хүнсний аюулгүй байдалд анхаарч эрүүл хүнсээр хангах үйлдвэрүүдийг барьж байгуулах бодлого гаргахын оронд эхлээд өвд дараа нь эмчлэнэ, нирэгсэн хойно нь хашиграсан бодлого нь эрүүл үү???
2017/05/02 202.179.31.51
  • Recent
  • Most Read
  • Most Comment