10o
Улаанбаатар хот
mobile menu

Газын зурваст шинэ оны баяр тэмдэглэхийг хоригложээ

2016-01-02 14:32:00

“ХАМАС” хөдөлгөөнөөс шашны шалтгаанаар Газын зурваст Шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглосон байна. Энэ талаар арванхоёрдугаар сарын 30-ны лхагва гаригт "The express Tribune" мэдээлжээ. Цагдаагийн газрын төлөөлөгч Айман аль-Батинжи "Дотоод хэргийн яам, цагдаагийн газраас нэг ч зоогийн газар зочид буудал, концертын танхимд үдэшлэг зохион байгуулах зөвшөөрөл өгөөгүй" гэж мэдэгдсэн байна. Тэрээр энэхүү үйл ажиллагаа нь ёс заншил, уламжлал, үнэт зүйлсэд нийцэхгүй хэмээн тайлбарлажээ. Түүний хэлснээр, 2015 оны аравдугаар сараас эхлэн сүүлийн сарын байдлаар баяр ёслол тэмдэглэх үеэр мөргөлдөөн болж, 136 палестин, 20 израйл иргэн амиа алдсан байна. Хууль сахиулах байгууллагад ойр эх сурвалжийн мэдээлснээр, хүчнийхэнд хууль бус үдэшлэгүүдийг тараахыг тушаажээ.

Парист шинэ жилийн арга хэмжээг болиулжээ

Парисын эрх баригчид баярын буудлага бусад арга хэмжээг террорын эсрэг ажиллагааг чангатгасны улмаас болиулах шийдвэр гаргасан байна. Энэ тухай Reuters мэдээлжээ.Шинэ оны баяраар 11 мянга орчим хүчний ажилтнууд жижүүрлэх бөгөөд архи дарсны худалдааг хязгаарлажээ.”Бид баярыг авсаархан, эв нэгдэлтэйгээр тэмдэглэх болно” хэмээн Парис хотын мэр хатагтай Анн Идальго мэдэгджээ.Түүнчлэн 

Брюссельд шинэ жил хийхгүй

Бельгийн эрх баригчид халдлага болж болзошгүй учраас Брюсселийн төвд хийх шинэ оны ёслолын буудлагаа болиуллаа гэж Reuters дамжуулав.Брюсселийн төвийн коммуны захиргааны тэргүүн Иван Мейор уг шийдвэрийг гаргасан байна. Хөгжимтэй баярын буудлагыг хэдэн цагийн турш хотын төвд хийлгэхээр төлөвлөсөн байгаад хотын төвийн гол газруудад халдлага болж болзошгүй учраас баярын арга хэмжээг болиулжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment