Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог 29 дүгээр сургуулийн сурагчдын эцэг эхчүүд өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Тэд хэвлэлийн хурлын эхэнд тус сургуулийн сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдөж байна гэж үзэж байгаагаа онцолж байсан юм. Учир нь Монгол улсын хэмжээнд Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог нь ганцхан 29 дүгээр сургууль ганцхан байдаг. Энэ сургуульд сургалтын арга зүй, хөтөлбөр, стандарт гэж одоогоор байхгүй байна. Тийм учраас эдгээр хүүхдүүд сурч боловсроод төгсөхдөө бичиг үсгийн боловсролгүй, уншаад юм ойлгохгүй, ийм төвшинд хүрч байна. Бидний хүүхдүүд ядаж л 12-р ангиа төгсөхдөө тохионы хэлээр хүнтэй зөв сайн харьцаж чаддаг, өөрийгөө илэрхийлж чадаж байх чадварыг эзэмшээд гарах хэрэгтэй байна. Одоо төгсөн гарч байгаа хүүхдүүдийн ийм чадваргүй төгсөж байна. Бидний хүүхэд ч мөн адил ийм байдал бана. Тиймээс л эцэг, эхчүүд бид энэхүү хэвлэлийн хурлыг зарлаад байгаа юм. Бидний хүүхдийн чанартай боловсрол эзэмшихэд тулгамдаж байгаа мэргэжлийн дохионы хэлтэй багшлах боловсон хүчин, сургалтын арга зүй, стандарт хөтөлбөр, багш сурагчдын үнэлгээний журмыг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэх нэн чухал шаардлагатай байгааг дурдсан юм. Эдгээр хүмүүс БСШУЯ болон холбогдох төрийн байгууллагуудад бид өөрсдийнхөө хүүхдүүд болон бусад сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн өмнөөс дараах шаардлагыг хүргүүлж байна.
Шаардлагад:
- Сурах чадваргүй хүүхэд гэж байхгүй
- Сонсголын бэрхшээлтэй хүүхэд сэтгэцийн өвчтэй хүүхэд биш
- Суурь боловсрол эзэмшээд тегсөхдөө уншиж бичиж чадахгүй төгсөж байгаа нь эмгэнэл юм
- Дохионы хэлээр сурч боловсрох эрхийг хуулиндаа заасан ч энэ талаарх журмыг яаралтай батлах шаардлагатай байна
- Эцэг эхчүүдэд нь дохионы хэл заах систем бий болгох хэрэгцээ байна
- Сурах бичиг ном хангалтгүй байна
- Сонсголгүй хүүхдэд боловсрол олгох арга зүй ,бодлого, журам, стандарт гэж алга.
Тиймээс тэд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын системийг өөрчилж, багш боловсон хүчин бэлтгэхийг БСШУСЯ-наас шаардаж байлаа. Мөн сургуулийн багш нарын дохионы хэлний ур чадварыг системтэйгээр сайжруулж, дохионы болон бичгийн хэлээр боловсрол олгох, 29 дүгээр сургуулийн сургалтын орчинг нэн даруй сайжруулах хэрэгтэй байна. Гэх мэт шаардлага хүргүүлсэн юм. Энэхүү шаардлагыг хүлээж аваад нэн даруй арга хэмжээ авч ажиллана гэдэгт итгэж байна. Бид хүүхдүүдэд тулгамдаад байгаа энэхүү асуудлыг дуусгавар болтол. Өөрөөр хэлбэл бидний хүүхэд дохионы хэлээр зөв, бүрэн дүүрэн хүнтэй харилцаж чадах хүртэл явна гэдгийг онцолж байв.