8o
Улаанбаатар хот
mobile menu

"Элэг бүтэн Монгол" Үндэсний хөтөлбөрийн хүрээнд 40-65 насныханд үнэгүй шинжилгээ хийнэ

2017-05-04 17:03:50

"Элэг бүтэн Монгол" Үндэсний хөтөлбөрийн нээлт маргааш /05.05/ Сүхбаатарын талбайд  болох гэж байна.  Энэ үеэр 40-65 насны иргэд шинжилгээнд хамрагдах боломжтой  гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Нээлтийн үеэр В, С вирусын оношилгооны талаар мэдээлэл өгөх бөгөөд 13.00 цаг хүртэл үргэлжилнэ. Оношилгоог иргэдэд илүү ойр байлгах үүднээс сум, өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдээр хийх боломжтой байхаар зохицуулж байгаа юм. 40-65 насны иргэдэд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, оношилгоог хийж, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар болжээ.  Мөн 2018 онд 15-39 насны иргэдэд уг илрүүлэг, оношилгоог хийх юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 226 тэрбум гаруй төгрөг зарцуулах ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл