8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Амаржаргал: Энэ зөвхөн 29-р сургуулийн асуудал биш, сонсголын бэрхшээлтэй монгол хүүхэд бүрийн эрхийн тухай юм

2017-05-05 08:38:00

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог 29-р сургуулийн сурагчдын эцэг эхчүүд өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тэд хэвлэлийн хурлын эхэнд тус сургуулийн сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдөж байна гэж үзэж байгаагаа онцолж байсан юм. Энэ үеэр Сонсголын бэрхшээлтэй  хүүхдүүдийн эцэг, эхийн холбооны гүйцэтгэх захирал, 29-р сургуулийн сурагчдийн эцэг, эхийн төлөөлөг О.Амаржаргалтай ярилцлаа. 

-Сонсголгүй хүүхдүүдийн сурах орчин хаагдмал байна-

-Танай хүүхэд 29-р сургуулийн хэддүгээр ангид суралцдаг вэ?

-Манай охин энэ сургуулийн дунд ангид явдаг. Одоо 12 настай. Өвчний улмаар хэт их химийн эм тариа хийлгээд сонголд нь нөлөөлж сонголгүй болсон.

-Танай холбоо 29-р сургуулийн сургалтын чанарт мониторингийн судалгаа хийсэн гэсэн. Судалгааны үр дүнгээсээ танилцуулна уу?

-Өнгөрсөн 2016 онд Нээлттэй нийгэм форумын санхүүжилтээр 29-р сургуулийн сургалтын чанарт мониторингийн судалгаа хийсэн. Судалгаанаас харахад сурагчдын орчин нөхцөл, сургалтын чанар хангалттгүй гэсэн дүн гарсан.  Тодруулбал, авиа тавилтын хичээлийг долоо хоногт нэг удаа зааж байгаа нь хангалтгүй. Дохионы хичээлийг мөн л бага цагаар заадаг. Монгол Улсын хэмжээнд сонсголын бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгодог ганц сургууль байдаг нь 29-р тусгай сургууль. Гэтэл энэ сургуульд сургалтын хөтөлбөр, стандарт гэж байдаггүй. Бичиг үсгийн боловсролгүй, бичих чадваргүй, уншаад юм ойлгохгүй ийм түвшинд л суралцаж байна хэмээн тэд тус сургуулийн арга зүй, стандартад шүүмжлэлтэй хандаж байна. Товчхондоо сонсголгүй хүүхдүүдийн сурах орчин хаагдмал байна. Иймд БСШУСЯ боловсон хүчнээ бодлогоор бэлдэх ёстой, шаардлагатай байна. Дохионы хэлээ муу ойлгож байна гэж хүүхдүүд ээж аавдаа хэлдэг. Учир нь багш нар нь дохионы хэлэнд бэлтгэгдээгүй учраас хүүхдүүдтэй харилцаж чадахгүй байна. Мөн сурах бичгийн хүрэлцээ маш муу, бараг л байхгүй гэхэд болно гэсэн юм. Уг нь сонсголгүй хүүхдүүд харах мэдрэхүйгээр дамжуулан суралцах бүрэн боломжтой тул сурах бичиг их чухал. Энэхүү судалгааныхаа тайланг БСШУСЯ-ны харьяа хэлтсийн мэргэжилтнүүдэд танилцуулсан. Мөн хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа асуудлыг яаманд хэн хэдэн удаа амаар болон бичгээр уламжилсан ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй л байна. 

Монгол Улсын хэмжээнд сонсголын бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгодог ганц сургууль байдаг нь 29-р тусгай сургууль юм. Гэтэл энэ сургуульд сургалтын хөтөлбөр, стандарт гэж байдаггүй.

-Шинэ захиралтай эцэг, эхийн төлөөлөл уулзсан уу. Сургалтын чанар болон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар танилцуулав  уу?

-Энэ ганц нэг хүн халж сэлгээд, буруутгаад өнгөрөх асуудал биш. Учир нь монголд байгаа ганцхан энэ сургуулийн сургалтын чанар, орчин, стандарт, багш ажилчдын ур чадвартай холбоотой зүйл. Мөн энэ зөвхөн 29-р сургуулийн асуудал биш, сонсголын бэрхшээлтэй монгол хүүхэд бүрийн эрхийн тухай юм. Сонсголын бэрхшээлтэй маш олон хүүхдийн ирээдүйн боловсрол, өнөөдөр сурч хөгжих, мэдлэг олох, чадвар эзэмших эрхийг хамгаалах. Тиймээс хэн нэгнийг халж сэлгээд шийдэх зүйл огт биш. Манай эцэг, эхийн төлөөлөл хоёр хоногийн өмнө шинэ захиралтай уулзаж мэдээлэл солилцсон, мөн өөрсдийн хийсэн судалгааний дүнг танилцуулсан. 

-“Чимээгүй хашгираан” нэвтрүүлгийн үеэр 29-р сургуулийн зарим эрэгтэй багш нар охиддод бэлгийн дарамт үзүүлдэг гэсэн сурагчдын яриа байсан. Энд ирсэн эцэг, эхчүүдийн дунд ийм зүйл тохиолдсон хүн байгаа юу? 

-Бидний хүүхдүүд сонсголын бэрхшээлтэй болохоос тэнэг биш-

-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар мэдээлэл гарсан. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Одоо яг /өчигдөр/ хэвлэлийн хурал хийж байгаа энэ эцэг, эхчүүдийн дунд ийм тохиолдсон хүн байхгүй. Тиймээс үүнд бид тайлбар хийх боломжгүй байна. Өнөөдөр манай охин дунд ангийн сурагч иймэрхүү зүйл ярьж ирж байсан  удаа байхгүй. Нүдээрээ хараагүй үзээгүй зүйлийнхээ төлөө барих нь зохимжгүй болов уу.  

Мөн сурах бичгийн хүрэлцээ маш муу, бараг л байхгүй гэхэд болно гэсэн юм. Уг нь сонсголгүй хүүхдүүд харах мэдрэхүйгээр дамжуулан суралцах бүрэн боломжтой тул сурах бичиг их чухал.

-Саяхан ажлаа өгсөн Б.Батсайхан захирал манай хүүхдүүд бэлэг их өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгоод байна гэсэн тайлбарыг өгсөн байсан. Энэ нь маш олон хүний дургүйцлийг хүргэсэн.  Үүнд тайлбар өгмөөр байна вэ?

-Мэдээж энэ бол маш зүй зохисгүй хариу, тайлбар. Үүнд эх хүний хувь маш эмзэглэж явна. Бидний хүүхдүүд сонсголын бэрхшээлтэй болохоос тэнэг биш. Өмнөх захирлын энэ тайлбарт эцэг, эхчүүд маш их хүнд туссан. Мөн зарим нэг багш нь манай сургуулийн хүүхдүүд сонсголын бэрхшээлээс гадна хавсарсан эмгэгтэй гэсэн утга агуулгатай зүйл ярьсан байна. Мэдээж энэ сургуульд ийм хавсарсан эмгэгтэй хүүхдүүд бий. Тусгай анги ч байдаг. Гэтэл олон нийтэд энэ талаар ярихдаа бүх хүүхдүүд ийм мэтээр тайлбарласан нь эцэг, эх бидэнд болон сурагчдад сэтгэл зүйн хувьд хүнд туссан. Нэг үгээр хэлбэл сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд та нар мэдрэл муутай хүүхдүүд гэснээс ялгаагүй. 

-Орон нутагт байгаа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловрох нөхцөл боломж хэр байдаг вэ. 29-р сургууль монголд ганцхан байдаг сонголын бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль. Тэгэхээр энэ сургуульд сурахын тулд орон нутгийн хүүхдүүд заавал хотод ирж суралцах уу?

-Тэгнэ. Орон нутагт сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд сурах нөхцөл боломж бараг байхгүй. Хөдөө мал дээр байдаг сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд тоо, үсэг мэдэхгүй байна. Эцэг, эхчүүд нь дүрсээр таван хошуу малаа дүрсэлж сургаж байна. 21-р зуунд ийм байдалтай байна гэдэг нь сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх маш зөрчигдөж байгаагийн нэг илрэл. Жишээ нь хонь гэвэл дугуй, ямаа  дөрвөлжин, үхэр гурвалжин гэх зэргээр харж ойлголцож байна. Тэгэхээр зөвхөн сонгсолын бэрхшээлтэй 29-р сургуулийн хүүхдүүдийн асуудал биш.Монголд байгаа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийн асуудал энд хөндөгдөж байгаа юм.

-Та өөрөө дохионы хэлээр ярьдаг гэсэн. Хүүхэдтэйгээ хэр ойлгож чадаж байна вэ?

-Би эх хүн. Үр хүүхдийнхээ төлөө дохионы хэлж сурсан. Одоо охинтойгоо чөлөөтэй дохионы хэлээр ярьж, ойлголцож чаддаг.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bi
Odoo boltol ezen kholbogogh khoyor ni todroogvi bolokhoor bilegiin daramt gej ankh shuugiulsan setgvvlch ,tvvniig ni ulgun abch dewergesen EAGLE Tv khoyor vnekheer gvtgeleg khiisen yum bish biz
2017/05/05 103.229.123.9