8o
Улаанбаатар хот
mobile menu

Шүдний эмнэлгүүдэд 34 сая төгрөгийн торгууль тавьжээ

2017-05-10 12:56:46

Нийслэлийн хэмжээнд 253 шүдний эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс 138 шүдний эмнэлэг нь рентген аппарат ашигладаг аж. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас явуулсан хяналт шалгалтаар 65 шүдний эмнэлэг хамрагдсанаас15 шүдний эмнэлгийн 16 рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагаагтүр зогсоожээ. Ингэснээрсард ойролцоогоор 1500-1600 хүнийг цацрагийн үндэслэлгүй шарлагад өртүүлэхээс урьдчилан сэргийлэв хэмээн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа. Мөн дээрх шалгалтаар шүдний эмнэлгүүд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлсэн нийтлэг зөрчил илэрсэн байна. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 102 мэдэгдэл, 52 албан шаардлага, 34 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ. Одоогоор 12 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хашааг татуулаад байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
zyrag avch emjildeg biz dee emchilgeenii ach holbogdoltoi cyvag kanaliig yaj plombdov gedegn haragdana ach holbogdol ih shu dee meregjliin hyanaltiinhand avilgiign uguugyi bolohoor tegj baihgyi uy dee
2017/05/11 65.128.72.35
zochin
Odoo uschinguudeer 1 yavaad shalgaach alchuur ni shal omhii muuhai vh yumaa
2017/05/10 43.242.243.30