8o
Улаанбаатар хот
mobile menu

Сүхбаатарын талбайд иргэдэд үнэгүй үзлэг хийж, зөвлөгөө өгч байна

2017-05-11 15:29:41

Яг одоо Сүхбаатарын талбайд улсын томоохон эмнэлгүүд иргэдэд үнэгүй үзлэг хийж, зөвлөгөө өгч байна. "1000 цагаан нөмрөгтөн" эмнэлгийн мэргэжилтний чуулганы хүрээнд эрүүл мэндийн нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж буй бөгөөд уг арга хэмжээ өнөөдөр 16:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Энэ үеэр эмнэлгүүдийн үйл ажиллагаа болон эрүүл мэндийн зөвлөгөө авч, үзлэгт хамрагдах боломжтой.

Тухайлбал,

-Улсын хоёрдугаар төв эмнэлэг - Даралт, пульс, нүдний хараа тогтоох, биеийн жингийн индекс тогтоох үзлэг хийж, зөвлөгөө өгөх,

-Улсын гуравдугаар төв эмнэлэг - Бөөр, дотоод шүүрэл, мэдрэл, дотор, сэргээн засахын эмч нар багаараа ирж үзлэг хийж, зөвлөгөө өгөх,

-Хавдар судлалын үндэсний төв – Толгой, хүзүүний мэс заслын эмчийн үзлэг, зөвлөгөө,

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв – Цусан дахь сахарын хэмжээ, биеийн жингийн индекс үзэж, эмэгтэйчүүдэд суулгац, ерөндөг үнэ төлбөргүй олгоЖ байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Бөөн шоу. Гудманд үзүүлнэ гэж юу байхав дээ.
2017/05/11 103.26.192.43